Тайванийн арлын орчмоор Хятадын 100 гаруй байлдааны онгоц нисэн өнгөрчээ


9-р сарын 18
19 цаг 39 минут

Хятад улс Тайванийн зүгт сүүлийн 24 цагийн хугацаанд 103 байлдааны онгоц илгээсэн тухай Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдээд “өрөөсгөл бөгөөд аюултай үйл ажиллагаагаа” зогсоохыг Хятадад хандан уриалжээ.

Хятадын байлдааны онгоцууд ням гаргийн өглөөний 06:00 цагаас даваа гаргийн өглөөний 06:00 цагийн хооронд Тайванийг чиглэн нисэж, аралд хүрэхээсээ өмнө буцсан байна. Тэдгээр онгоцуудын 40 нь эх газрын Хятад ба арлын хоорондох зааглах шугамыг давжээ.

Хятад улс Тайванийг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үздэг бөгөөд тус арлын эргэн тойронд байнга цэргийн сургуулилалт хийдэг. Мөн тус газар нутгийг хяналтдаа авахын тулд хүч хэрэглэхийг үгүйсгэдэггүй.

Өнгөрсөн долоо хоногт Хятад улс Тайванийн усан хил рүү нисэх онгоц тээгч “Shandong” хөлөг онгоц болон байлдааны бусад хөлөг онгоцуудаа илгээжээ. Уг сургуулилалтыг АНУ, Канадын байлдааны хөлөг онгоцнууд Тайванийн хоолойгоор дайран өнгөрсний дараахан хийсэн байна. АНУ бол Тайванийн хувьд хамгийн том зэвсэг нийлүүлэгч бөгөөд Тайванийн статусыг хүчээр өөрчлөх оролдлогыг эсэргүүцдэг.

Тайванийн Батлан хамгаалах яам Хятадын эл үйлдлийг “айлган сүрдүүлэх алхам” гэж тодорхойлоод, энэ нь өнөөгийн хурцадмал нөхцөл байдлыг даамжруулж болзошгүйг анхааруулжээ. “Бид Бээжингийн эрх баригчдад хандан, хариуцлагатай байж, ийм төрлийн цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг уриалж байна” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Харин Хятадын Батлан хамгаалах яам ямар нэгэн хариу өгөөгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Олны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар7 цаг 49 минутын өмнөЭнэ сарын 26-наас Цонжинболдог орчимд нийтийн тээврийн автобус зогсдог болно7 цаг 50 минутын өмнөЭмээлт аж үйлдвэрийн паркийн ₮224 гаруй тэрбумын төсөвт өртөгтэй ДЦС болон цэвэрлэх байгууламжийн шавыг тавив7 цаг 51 минутын өмнөНийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд 11-310005 болон 72720303 дугаар руу мэдэгдээрэй7 цаг 51 минутын өмнөМаргаашаас Гачуурт, Хуандайн аманд цахилгаан хангамжийг сайжруулах ажил эхлэх тул гурав хоног хэрэглээгээ зохицуулахыг хүсэв7 цаг 51 минутын өмнө"Антибиотикийг хэтрүүлэн болон зохисгүй хэрэглэх нь эмэнд тэсвэртэй супер нян үүсэхэд нөлөөлөх эрсдэлтэй"7 цаг 52 минутын өмнөУкраинд амдан сөнөөгч пуужин нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ7 цаг 52 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн асуудлаар санал солилцов7 цаг 53 минутын өмнө“Хятадын кино долоо хоног” болно7 цаг 53 минутын өмнөЗасгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуулав7 цаг 54 минутын өмнөТуул голын ай сав газар хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна7 цаг 57 минутын өмнөӨгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал9 сар 21. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.