МХБ-ээр 51 мянган тонн төмрийн баяжмал борлууллаа


9-р сарын 15
13 цаг 10 минут
МХБ-ээр 51 мянган тонн төмрийн баяжмал борлууллаа

Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ээр дамжуулан өнөөдөр /2023.09.15/ “Монголросцветмет” ХХК-ийн 51,000 тонн төмрийн баяжмалыг борлууллаа.

Төмрийн баяжмалыг нэг тонныг нь 90 ам.доллараас дуудан 99.5 ам.долларт хүргэн борлуулсан нь 10 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

МХБ өнгөрсөн долоо хоногт “"Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газар, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК худалдагчаар бүртгүүлж, бүтээгдэхүүнээ биржээр худалдаалах гэрээ байгуулсныг мэдэгдсэн. Иймээс МХБ тус компаниудын захиалгыг хүлээн авч, төмрийн хүдэр, баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаа мэдэгдээд байсан билээ.

УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаар энэ оны зургадугаар сарын 30-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Уг хууль батлагдсантай холбогдуулж, өнгөрсөн хавраас анх нүүрсийг МХБ-ээр дамжуулан арилжаалах болсон. Тухайлбал, төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК Монголын хөрөнгийн биржээр 3.5 сая тонн нүүрсийг 43 удаагийн арилжаагаар, хил нөхцөлөөр борлуулснаар 121.7 сая ам.доллар буюу 420.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон гэдгээ саяхан мэдээлсэн.

Биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалснаар борлуулалтын үнэ нээлттэй, ил тод мөн нүүрсний хулгай зэрэг асуудлаас сэргийлэх боломж бүрдэж буйн зэрэгцээ татварын орлогыг ч өсгөсөн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 цагийн өмнөХархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ6 цаг 1 минутын өмнөТранс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна6 цаг 1 минутын өмнөДүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө6 цаг 2 минутын өмнөЭмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо6 цаг 2 минутын өмнө"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"6 цаг 3 минутын өмнөНаадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ6 цаг 3 минутын өмнөБуйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно6 цаг 5 минутын өмнө“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ6 цаг 7 минутын өмнөЦэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна6 цаг 7 минутын өмнөТаны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ6 цаг 8 минутын өмнө18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.