Аврагчид 600 мянга гаруй иргэний амийг аварчээ


9-р сарын 15
13 цаг 08 минут

Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн болон галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.

Тус газраас гол усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 13 дахь жилдээ завьт болон хөдөлгөөнт, явган эргүүлийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан. Өнгөрсөн жил гол усны ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол энэ жил “Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяныг зургаадугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 15-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд гол усны ослын нийт 46 дуудлага бүртгэгдсэн. Голын усанд автомашинтай суусан болон голын салаанд боогдсон 350 том хүн, 120 хүүхэд, нийт 470 иргэний аюулгүй байдлыг хангаж, 32 автомашиныг татаж гаргасан. Голын усанд живж 10 иргэн нас барсан, үүнээс том хүн найм, хүүхэд хоёр байна. Завьт эргүүлээр 36 том хүн, таван хүүхдийг голын усанд осолдохоос авран хамгаалж, голоос дөрвөн цогцос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

“Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” нөлөөллийн аян, завьт болон хөдөлгөөнт явган эргүүлийн ажлын үр дүнд 2023 онд голын усны ослын дуудлагын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувь, голын усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын завьт эргүүл нь 2010 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байгаа. Энэ 13 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 695 удаагийн дуудлага мэдээллээр ажилласан бөгөөд 406,163 том хүн, 201,898 хүүхэд, нийт 608 мянга гаруй иргэний эрдэнэт амийг гол усны ослоос авран хамгаалж, 314 буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллажээ.

Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням:

-Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал гурван удаа үүсэж, бид холбогдох байгууллагатай хамтран хохирлыг бууруулах, сэргээн босгох ажиллагааг зохион байгуулсан. Энэ жил голын усны дуудлага багассан нь зохион байгуулсан арга хэмжээ үр дүнтэй байсны илрэл. Мөн “Мандал даатгал” компаниас голын эрэг дагуу камер байршуулсан, түүнчлэн НИТХ-д санал тавьж, 16 байршилд иргэдийн аюулгүй байдлыг хангах дуут камерыг байршуулж байгаа. Цаашид албан хаагчдыг биетээр явуулах бус, дрон болон цахим цамхгуудаар дамжуулан иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, орчин үеийн дэвшилтэт технологийн ашиглан урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийн хордлого болон объектын гал түймрийн эрсдэлээс сэргийлэхээр “Эрсдэлгүй-Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж, эрсдэлтэй хороодод алба хаагчдыг ажиллуулна гэлээ.

Ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх “Эрсдэлгүй Улаанбаатар” нөлөөллийн аяныг эхлүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Өнгөрсөн жил ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Мартаж болохгүй”, “Гал ганц хоромд” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ныг дуустал 40 хоногийн хугацаанд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд 2023 он гарснаас хойш аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой нийт 1503 удаагийн ослын дуудлага бүртгэгдсэний 1108 буюу 73.7 хувийг ахуйн гал түймэр, 395 буюу 26.3 хувийг эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага эзэлж байгаа юм. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага таван хувиар өсөж, ахуйн гал түймэр 14.1 хувиар буурсан байна.

Аяныг Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сууц өмчлөгчдийн холбоо, гэр хорооллын хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран зохион байгуулж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.