Нийт шүүгчдийн II чуулганыг зарлав


9-р сарын 15
13 цаг 08 минут

Нийт шүүгчдийн II чуулганыг зарлав

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит хоёрдугаар чуулганыг есдүгээр сарын 28-29-ний өдөр хуралдуулахаар болжээ.

Нийт шүүгчийн чуулган нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцдэг бөгөөд тодорхой хэрэг маргаантай холбоотой асуудлыг хэлэлцдэггүй.

Ээлжит хоёрдугаар чуулганаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсож, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар зөвлөмж гаргах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Олны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар2 цаг 44 минутын өмнөЭнэ сарын 26-наас Цонжинболдог орчимд нийтийн тээврийн автобус зогсдог болно2 цаг 45 минутын өмнөЭмээлт аж үйлдвэрийн паркийн ₮224 гаруй тэрбумын төсөвт өртөгтэй ДЦС болон цэвэрлэх байгууламжийн шавыг тавив2 цаг 46 минутын өмнөНийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд 11-310005 болон 72720303 дугаар руу мэдэгдээрэй2 цаг 46 минутын өмнөМаргаашаас Гачуурт, Хуандайн аманд цахилгаан хангамжийг сайжруулах ажил эхлэх тул гурав хоног хэрэглээгээ зохицуулахыг хүсэв2 цаг 46 минутын өмнө"Антибиотикийг хэтрүүлэн болон зохисгүй хэрэглэх нь эмэнд тэсвэртэй супер нян үүсэхэд нөлөөлөх эрсдэлтэй"2 цаг 46 минутын өмнөУкраинд амдан сөнөөгч пуужин нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ2 цаг 47 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн асуудлаар санал солилцов2 цаг 47 минутын өмнө“Хятадын кино долоо хоног” болно2 цаг 48 минутын өмнөЗасгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуулав2 цаг 48 минутын өмнөТуул голын ай сав газар хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна2 цаг 52 минутын өмнөӨгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал9 сар 21. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.