Хятадын төрийн албан хаагчдад “iPhone” хэрэглэхийг хориглоогүй гэв


9-р сарын 14
17 цаг 21 минут

 Хятад улсын төрийн албан хаагчдад гадаадын гар утас хэрэглэх, худалдан авахыг хориглосон хууль тогтоомж, дүрэм журам гаргаагүй гэж тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ лхагва гарагт мэдэгджээ.

“Хятад улс “Apple” зэрэг гадаадын брэндүүдээс ухаалаг гар утас худалдан авах, ашиглахыг хориглосон хууль, дүрэм журам, бодлогын баримт бичиг гаргаагүй” гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Бээжин хотод лхагва гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт “The Wall Street Journal” сонинд Хятадын төв засгийн газрын агентлагуудын ажилтнуудад “iPhone” гар утсыг ажлын зориулалтаар ашиглахыг, цаашлаад ажлын байрандаа ийм ухаалаг гар утас авчрахыг хориглосон тухай эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн юм. Ийм мэдээлэл гарсны дараа “Apple”-ийн хувьцаа 4 хувиар унасан байна. Хятад улс уг хоригийг засгийн газрын дэмжлэгтэй агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хамруулан өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж “Bloomberg” агентлаг мөн уг мэдээлэлд ойр эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.

Хятадын эрх баригчид хоригийн талаар амаар эсвэл чат группээр дамжуулан мэдэгдэж байгаа боловч энэ талаар албан ёсны удирдамж байхгүй байна гэж “The Wall Street Journal” мэдээлж байв. Харин Хятадын Гадаад хэргийн яам гадаадын утас ашиглахыг хориглосон албан ёсны бодлого байхгүй гэж мэдэгдсэн боловч албан бус удирдамжийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.

“Apple” компанийн хувьцаа лхагва гарагт буюу шинэ “iPhone 15” гар утаснуудаа танилцуулснаас нэг хоногийн дараа 1 хувиар унажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37Шуудангийн илгээмжээр хар тамхи нэвтрүүлсэн иргэнд ял оноов3 сар 13. 15:36Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна3 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ3 сар 13. 15:33Менингококкийн халдварын улмаас Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ3 сар 13. 15:32Nebius компанид NVIDIA 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна3 сар 13. 15:26Мөрөөдлөө биелүүлсэн "Далайн эргийн охин"3 сар 13. 15:23Шатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ3 сар 13. 15:22АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.