Дорнод Хятадын тэнгист далайн судалгааны 100 метр өндөр цамхаг суурилуулна


9-р сарын 14
17 цаг 19 минут

Хятадын мэргэжилтнүүд 100 гаруй метрийн өндөртэй, 4500 гаруй тонн жинтэй далайн ажиглалтын шинэ байгууламжийг барина. “Тунжи Хай-1” хэмээх энэхүү цамхгийг энэ сарын дундуур Дорнод Хятадын тэнгист суурилуулна гэж “SCMP” сонин лхагва гарагт мэдээлжээ.

Уг цамхаг нь дэлхийн агаар мандал, усан мандал, чулуун мандалын талаар судалгааны мэдээлэл цуглуулах бөгөөд тэдгээр өгөгдлийг шинжлэх ухааны иж бүрэн судалгаанд ашиглана.

“CNOOC Engineering” компанитай байгуулсан гэрээний дагуу, цамхагт 66 төрлийн 195 багц өндөр нарийвчлалтай гурван хэмжээст ажиглалтын төхөөрөмж суурилуулах аж. Энэ төхөөрөмжүүд нь байгаль орчны мэдээллийг тасралтгүй хянаж, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаанд чухал ач холбогдолтой далай тэнгисийн мэдээллийн сан бий болгон, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх систем болон ажиллах юм. 

“CNOOC Engineering”-ийн төслийн менежер Хуй Шэнли хэлэхдээ, “Тунжи Хай-1” нь одоогийн байдлаар ажиллаж буй Хятадын далайн байгууламжуудаас хамгийн олон тооны хяналтын мэдрэгчтэй, эрсдэлийн цахим хяналт, засвар үйлчилгээний  "ухаалаг" төхөөрөмжтэй ажиглалтын цамхаг юм гэлээ.

Түүнчлэн уг цамхаг нь Хятадын далайн эрхийг хамгаалах, далай дахь эдийн засгийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Тус улс Дорнод Хятадын тэнгист Япон улстай маргаантай байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.