Сөүл 10 жилийн дараа анх удаа томоохон цэргийн парад хийнэ


9-р сарын 14
17 цаг 14 минут

Сөүл 10 жилийн дараа анх удаа томоохон цэргийн парад хийнэ

Өмнөд Солонгос улс Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан сүүлийн арван жилд анх удаагаа Сөүл хотын төвд томоохон хэмжээний цэргийн парад зохион байгуулах болсноо мэдэгдлээ. Батлан хамгаалах яамнаас Лхагва гаригт мэдэгдсэнээр есдүгээр сарын 26-нд Сунгньемун хаалганаас Кванхвамун талбай хүртэл жагсаалыг зохион байгуулна. Жагсаалд К2 байлдааны танк, өндөр хүчин чадалтай пуужин, довтолгооны нисгэгчгүй онгоц зэрэг 170 гаруй техник хэрэгсэл, 4000 орчим цэрэг оролцоно. 

Энэ жилийн арга хэмжээг "Хүчтэй цэрэг арми, бат бэх аюулгүй байдал, хүч чадлаар энх тайвныг бий болгоно" уриан дор зохион байгуулах аж. Өмнөдийн армийн улс орноо хамгаалах шийдэмгий байдлыг харуулахын зэрэгцээ Хойд Солонгост өдөөн хатгасан үйлдлүүдийнх нь эсрэг мессеж илгээхэд гол анхаарлаа хандуулна гэж албаны хүн хэллээ. 

Тус улс ихэвчлэн аравдугаар сарын 1 буюу Зэвсэгт хүчний өдрийг тохиолдуулан таван жил тутамд цэргийн парад зохион байгуулдаг байсан. Ийм жагсаал хамгийн сүүлд 2013 онд болжээ.

Парадын үеэр Агаарын цэргийн хүчний "Хар бүргэдүүд" нисэх онгоцны баг болон Апачи довтолгооны нисдэг тэрэгнүүд нислэг үйлдэнэ. Мөн ард түмэн жагсаалын араас дагаж явж, оролцох боломжтой. Энэ онд АНУ, БНСУ хоёрын эвссэний 70 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбоотойгоор БНСУ дахь АНУ-ын армийн 300 гаруй цэрэг мөн парадад оролцох болжээ. Мөн өдрийн өглөө Солонгосын дайнд оролцсон гадаадын ахмад дайчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг оролцуулсан хүндэтгэлийн арга хэмжээг Соннам дахь Сөүлийн агаарын баазад зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг арга хэмжээнд 10 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.