Маргааш Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно


9-р сарын 14
17 цаг 12 минут

Өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсэг, маргааш өдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. Иймд

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийг зорихгүй байх
  • Орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихгүй байх, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах
  • Цаг агаар сэрүүсэж байгаатай холбогдуулан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуухны аюулгүй байдлаа сайтар хангах,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулж, гал түймрийн аюул болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мөн Нийслэлийн онцгойлон анхааруулж байна. 

2023 оны есдүгээр сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс харвал:

  • 16-нд нутгийн хойд хагаст
  • 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10Шатрын ертөнцөд мэндэлсэн шинэ од - Жавохир Синдаров4 сар 16. 16:07МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар “Лос-Анжелес-2028” Олимпод Монголын багийг ахална4 сар 16. 16:06Хүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ4 сар 16. 16:05М.Нарантуяа-Нара: УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын дарга огцрох болзлоо хангалаа4 сар 16. 15:57"С.Бямбацогт парламентыг хадган дээр тавиад Ерөнхийлөгчид өглөө"4 сар 16. 15:55УИХ дахь АН дотроо “сөрөг хүчин”-тэй болов4 сар 16. 15:44Хятадын эдийн засаг тооцооллыг давжээ4 сар 16. 15:41"Хаан шалдан байна"4 сар 16. 15:40Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов4 сар 15. 17:23Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов4 сар 15. 17:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.