Мэдээллийн өгөгдлийн эрэлт хэрэгцээ, үнэ цэн улам нэмэгдэж байна


9-р сарын 14
17 цаг 03 минут

Үндэсний статистикийн хороо (ҮСХ), ЦХХХЯ хамтран өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын захиргааны мэдээллийг нэгтгэж, чанарыг сайжруулж үндэсний хэмжээний каталоги бий болгохоор ажиллаж байна.

Энэ талаар манай улс Европын орнуудын статистикийн байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтэй байгааг ҮСХ-ноос Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйзэд хандан өнгөрсөн 5 дугаар сард илэрхийлсэн юм. Дээрх хүсэлтийн дагуу Европын холбооны гишүүн Финланд, Польш, Испани, Румын болон Монгол, БНСУ-ын төрийн байгууллагуудын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвээр Улаанбаатар хотноо чууллаа. 

Есдүгээр сарын 12-14-нд болж буй дээрх сургалт, хэлэлцүүлгийн талаар ҮСХ-ны дарга Б.Батдаваа хэлэхдээ, “Өгөгдлийн засаглал, менежмент”-ийн талаар олон улсын хэмжээнд санал солилцож, зөвлөмж гарган хуваалцаж буй нь цаг үеэ олсон, манай улсад үндэсний хэмжээний бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахад чухал мэдээлэл болно гэдгийг онцоллоо.

Уулзалт, хэлэлцүүлгээр Испани улсын Хууль зүйн яам, Румын улсын Цахим хөгжлийн газар, Польш болон Финланд улсын Статистикийн хороо болон ҮСХ-ны мэргэжилтнүүд өгөгдлийн засаглал, менежментийн талаар туршлага солилцлоо.

ҮСХ нь дэлхийн статистикийн байгууллагуудын мэдээллийн нээлттэй, хүртээмжтэй байдлыг үнэлдэг “Open Data Watch” байгууллагын үнэлгээгээр 192 орноос наймдугаарт, Зүүн Азийн бүс нутагтаа нэгдүгээрт эрэмбэлэгдэж, 2020 оны үнэлгээнээс 1 шат ахиад байна.

Мэдээллийн өгөгдлийн засаглалыг бэхжүүлэх хүрээнд “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их өгөгдөл” төслийг манай улсад Азийн Хөгжлийн банк (АХБ)-ны техник, санхүүгийн тусламжаар хэрэгжүүлж байна.

Энэ талаар БНСУ-ын Статистикийн газрын Төлөвлөлт, зохицуулалтын товчооны дарга Хенгви Жион хэлэхдээ “Монгол Улс, БНСУ-ын статистикийн байгууллагууд АХБ-тай хамтран гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа. Энэ хүрээнд төрийн мэдээллийн системийг нэгтгэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. БНСУ-ын хувьд энэ тал дээр туршлагатай болсон. Харин одоо Монгол Улсын төрийн байгууллагуудын дата өгөгдлийг хооронд нь уялдуулах, нэгдсэн систем бий болгох ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ.

Орчин үед тус тусдаа үүссэн өгөгдлөөс илүү хоорондоо уялддаг, нэгдсэн өгөгдөл бүхий системийн үнэ цэн нэмэгдэж байна. Энэ үнэ цэнийг улам сайжруулахад төслийн зорилго оршиж байна” гэв.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд “Дэлхий дахинд өгөгдлийн эрэлт хэрэгцээ, үнэ цэн, ач холбогдол онцгой нэмэгдэж байна. Энэхүү төслийн хүрээнд өгөгдөл дээр өдөр тутамд ажилладаг хүмүүст тусгай сургалтууд зохион байгуулна. Өгөгдлийн менежмент, засаглал, холбогдох хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулах, өгөгдлийн дэд бүтцийг оновчтой болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их өгөгдөл” төслийн үйл ажиллагаа чухал дэмжлэг болно” гэлээ.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Өгөгдлийн шинжилгээ дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна. “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд өгөгдлийн засаглалыг бий болгох юм” гэдгийг тодотгож, “Төрийн мэдээллийн чанарыг сайжруулж, зөрүүтэй байдлыг арилгахаас гадна салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ. Тиймээс мэдээллийн аюулгүй байдал, түүний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарна” гэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.