УИХ-ын дарга Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээнд үндсэн илтгэгчээр оролцож байна


9-р сарын 13
15 цаг 23 минут

 “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалт БНСУ-ын Сөүл хотноо өнөөдөр эхэллээ. 

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хүн ам, ан амьтны 70 хүртэлх хувь үгүй болох аюул нүүрлээд байна. Дэлхийн агаарын дундаж температур одоогоор 2.1 хэмээр нэмэгдсэн, 2050 онд хэрхэхийг таашгүй. Иймд нүүрстөрөгчийг саармагжуулах сайжруулсан технологи нэвтрүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцож, үг хэлэхдээ, эрчим хүчний аюулгүй байдлын үндсэн зарчим нь бидний өнөө, ирээдүйн эрэлт хэрэгцээг хангасан эрчим хүчний тогтвортой байдал, найдвартай хангамжийн цогц юм. Энэ үзэл баримтлал нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил дэвшил, экологийн тогтвортой байдлыг хангах үндсэн суурь болдог. Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал болоод эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед эрчим хүчний аюулгүй байдлын тухай ойлголт илүү өргөн ухагдахуунтай болж байна гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын хувьд эрдэс баялгийн нөөц, эрчим хүч, тээвэр ложистикийн сүлжээ, гуравдагч зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй хэвээр байгаа. Холбогдох хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхэд талууд нягт хамтран ажиллана. Бид эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх замаар нийлүүлэлтийн хомсдол, үнийн хэлбэлзлийн эсрэг баттай зогсож чадна. Цөмийн, байгалийн хийн, метан хийн, устөрөгчийн гэхчлэн эрчим хүчний шинэ эх үүсвэр, технологийг хүчин чадлын хувьд зохистой байдлыг нь тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ. Иймд эдгээр салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх бүх боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ ногоон технологид шилжих зорилтыг нэн тэргүүнд дэвшүүлж байна хэмээв.  

Энэ өдөр Эрчим хүчний аюулгүй байдлын олон улсын зураглал, Геополитик, эрчим хүчний тогтвортой байдал, Цэвэр эрчим хүчний шийдлүүдээр дамжуулан Aзи, Номхон далай дахь эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих, Цэвэр эрчим хүч, хамтын ажиллагаа сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, УИХ-ын гишүүн асан, Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун, УИХ-ын гишүүн асан, Митчел сан ТББ-ын тэргүүн А.Ундраа нар панелистаар оролцлоо.

Маргааш Эрчим хүчний хэмнэлттэй технологийн шийдэл, эрчим хүчний аюулгүй байдал, Сэргээгдэх эрчим хүчний улс төрийн эдийн засаг ба эрчим хүчний аюулгүй байдал, Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдал: Ирээдүйн үетэйгээ хийх яриа хэлэлцээ, Боловсрол ба эрчим хүчний аюулгүй байдал: Ирээдүйн үетэйгээ хийх яриа хэлэлцээ, Тэгш эрх ба эрчим хүчний аюулгүй байдал: Ирээдүйн үетэйгээ хийх яриа хэлэлцээ сэдвийн дор үргэлжилнэ. 

 “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад 7 орны 160 гаруй төлөөлөгч оролцож байгааг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.