Сайд С.Бямбацогт чингэлгийн түгжрэлийг арилгахаа мэдэгдэв


9-р сарын 12
15 цаг 48 минут

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Ляонин мужийн Жинжөү боомтод ажилласан бөгөөд чингэлгийн түгжрэлийг арилгах гарц эрэлхийж, өмнөд хөршийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хамтран ажиллах болсноо мэдэгдлээ. Тодруулбал, томоохон дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлэх хүрээнд Жинжөү хотын дарга Ван Шиньюй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах ойлголцолд хүрчээ.

Ази, Европыг холбосон ложистикийн зангилаа Жинжөү боомт нь Хятадын Ляонин мужийн баруун хэсэгт, Бөхай тэнгисийн баруун хойд хэсэгт оршдог байна. Жилдээ 100 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай Хятадын хамгийн хойд талын боомт аж.

Монгол Улс жилдээ 90 мянган ширхэг чингэлэг ачаа импортоор авч 80 мянган чингэлэг буцаадаг. Импортын ачааны ихэнх дамждаг Тяньжин боомт жилд 500 сая тонн ачаа боловсруулдаг.Тяньжинд үүсдэг чингэлгийн бөөгнөрлийг арилгахын тулд Жинжөү боомтыг ашиглах, үүний тулд зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа барьж далайн боомттой холбогдсон 2 дахь гарцтай болохыг чухалчилж байна.Тяньжин боомтын өрсөлдөгч Жинжөү боомт Монголоос 866 км зайд оршдог. Эл боомтыг ашигладаг болсноор чингэлгийн бөөгнөрөл арилж, тээврийн үнэ буурч, импортын ачаа маш хурднаар ирдэг болно гэж үзэж байна. Чингэлгийн түгжрэлийг арилгахын тулд дараах ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай.

  1. Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслүүдээ хурдан хэрэгжүүлэх,
  2. Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  3. Ачаа тээврийн терминалуудыг байгуулах,

4. Бичигт хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох зэрэг зүүн бүсийн томоохон дэд бүтцийн цогц төслүүдээ хэрэгжүүлснээр чингэлгийн түгжрэлийг арилгах боломжтой гэж үзэж байна.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина9 цаг 42 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ9 цаг 42 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна9 цаг 42 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна9 цаг 43 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ9 цаг 43 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай9 цаг 44 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ9 цаг 55 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно9 цаг 56 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо9 цаг 57 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу9 цаг 58 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна9 цаг 58 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.