Олимпод оролцох тамирчдын ёслолын хувцсыг "Ханбогд кашимер" урлана


9-р сарын 12
15 цаг 45 минут

Монголын үндэсний олимпын хороо болон "Ханбогд кашимер" ХХК хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол Олимпик хауст өнөөдөр боллоо. 

Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, "Ханбогд кашимер" ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Нямтунгалаг нар гарын үсэг зурав.

Гэрээний хүрээнд "Ханбогд кашимер" ХХК нь МҮОХ-ны Алтан түнш болж байгаа бөгөөд “Канвон-2024” Залуучуудын өвлийн IV олимп болон “Парис-2024” Зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны загварыг урлаж, 620 сая гаруй төгрөгийн өртөг бүхий ёслолын иж бүрэн хувцсаар ивээн тэтгэх юм.
Түүнчлэн тус компани “Парис-2024” олимпын үеэрх “Mongolia House” төсөлд хамтран ажиллаж, брэндээ сурталчлах үйл ажиллагааг өрнүүлэх боломжтой болов.
"Ханбогд кашимер" ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Нямтунгалаг “Спорт, олимпизм болон Монголын баг тамирчдаа дэмжин ажиллах болсондоо баяртай байна. Канвон болон Парисын олимпоос олон медальтан төрөн гарахыг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
1998 онд байгуулагдсан "Ханбогд кашимер" ХХК шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, органик ноолуур болгон боловсруулдаг аж үйлдвэрийн тэргүүлэгч үйлдвэр юм. Мөн “Токио-2020” олимпын наадмаас эхлэн МҮОХ болон Монголын баг тамирчдаа тогтмол дэмжин ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.