"Хархорум музей" болон Эрдэнэзуугийн үзэгчдийг нэг урсгалтай болгох ажлыг эхлүүлжээ


9-р сарын 12
15 цаг 38 минут

 Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-аар хэрэгжсэн буцалтгүй тусламжийн төслүүдийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Өвөрхангай аймаг дахь “Хархорум музей” болон “Мэргэд" лаборатори сургуультай танилцах хэвлэлийн аяныг 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

 

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Соёлын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд баригдсан, тухайн нутаг дэвсгэрийн соёлын өвийг хадгалж, хамгаалах, түүх соёлыг сэргээхэд гол үүрэг гүйцэтгэдэг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь "Хархорум музей" 2011 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийт 150 мянга гаруй хүнд үйлчилжээ. Үзэгчдийн дийлэнх нь АНУ, Герман, Япон, БНСУ, БНХАУ зэрэг орноос ирсэн жуулчид буюу гадаадын иргэд байна.

 Тус музейг Япон Улсын тусламжаар барих Монгол Улсын Засгийн газрын шийдвэр 2009 онд гарч, ЖАЙКА-аас Соёлын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд музейн барилга, тоног төхөөрөмжид зориулан 521 сая иэнийг зарцуулан бүтээн байгуулалтыг хийснээр 2010 оны есдүгээр сарын 15-ны өдөр төсөл дууссан байна. Улмаар 2011 онд музей албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдэд үйлчилж эхэлжээ. 

"Хархорум музей" 4000 гаруй үзмэртэй

"Өнөөдөр тус музей байнгын болон түр гэсэн үзэсгэлэнгийн танхимуудтай үйл ажиллагаа явуулж байна. Музейн үндсэн болон туслах сан хөмрөгт Чулуун зэвсэгийн үеэс хойших түүхийг хамруулсан 4000 гаруй үзмэр байдаг. Үүний 1400 гаруй байнгын үзмэр юм. Музейг Монгол нутаг дахь эртний төрт улсуудын төвлөрөл байгаад хожмоо Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг байгуулсан Орхоны хөндийн соёлын дурсгалууд, Хархорум хотын туурь, тэндээс гарсан олдворуудыг түшиглэж байгуулсан учраас үзмэрийн дийлэнхийг эдгээр түүхэн цаг үе, тэр дотроо 13-14 дүгээр зууны түүхэн олдворууд эзэлдэг" хэмээн музейн эрдэм шинжилгээний ажилтан С.Энхмэнд танилцууллаа. 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.