Г.Бумчимэг: Төгрөгийн бодит ханш огцом чангарч, манай улсын бараа бүтээгдэхүүн бусад улстай харьцуулахад үнэтэй болж байна

9-р сарын 7
13 цаг 01 минут

Банкны салбарын тойм” судалгааны 2023 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг Монголын банкны холбооноос өнөөдөр танилцууллаа.

Банкны салбарын үзүүлэлт эхний хагас жилд тогтвортой, өсөлттэй, салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар нэмэгджээ. Иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авсан байна. Уул уурхай болон худалдааны салбарт олгосон зээлийн хэмжээ буурсан бол үйлчилгээний салбарт зээл олголт нэмэгджээ.

Инфляцын өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарсны улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг гүйцэж ирснийг мэдээллийн эхэнд онцлов. 

Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг "Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарсан. Оны эхнээс уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлжээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай, бусад салбаруудын өсөлт сул байлаа.

Манай улсын валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 23 хувиар өссөн ч, 4-5 сарын импортын хэмжээтэй тэнцэж байгаа нь хангалттай биш юм. Ийм түвшинд төгрөгийн бодит ханш чангарч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна”

Төлбөрийн тэнцэл 474 сая ам.доллартой тэнцэх хэмжээний ашигтай гарсан. Экспортын үйл ажиллагаа эрчимжсэн нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад чухал нөлөө үзүүллээ. Нөгөө талдаа импортын барааны үнэ буурч, импортын хэмжээ багассан нь төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлнө.

Төгрөгийн бодит ханш огцом чангарч манай улсын бараа бүтээгдэхүүн бусад улстай харьцуулахад үнэтэй болж байна" хэмээн Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг ярилаа.

"ХАДГАЛАМЖАА АМ.ДОЛЛАР БОЛГОСОН ХҮМҮҮС БУЦААГААД ТӨГРӨГ БОЛГОХ НЬ АШИГТАЙ БАЙДАЛ ҮҮССЭН"

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Сүүлийн хоёр жилийн хугацаанд валютын ханшийн сулрал, инфляцын өсөлтөөс шалтгаалаад төгрөгийн хадгаламжийн өгөөж муутай байсан. Төгрөгийн харилцах хадгаламж ам.доллар руу шилжиж байсан үйл явц болсон. Хоёрдугаар хагасаас эхлээд төгрөгийн харилцах хадгаламжийн өгөөж долларынхоос давж, гүйцэж ирж буй эерэг дүр зураг харагдаж байгаа. Тэгэхээр хадгаламжаа ам.доллар болгосон хүмүүс буцаагаад төгрөг болгох нь ашигтай байдал үүссэн. Харилцах хадгаламжид хүү тооцож эхэлсэн нь төгрөгийн харилцах нэмэгдэх шалтгаан боллоо.

ЭДИЙН ЗАСГАА ТӨРӨЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХГҮЙ БОЛ БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСАГТ ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТ НЬ МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ ТӨЛӨВТЭЙ

Макро эдийн засгийн орчны цаашдын төлөвийн тухайд Банкны холбооноос хэлэхдээ "Хэрэв цаашид Оюу толгойн гүнийн уурхайн олборлолт, түүхий эдийн бүтээгдэхүүний экспортын урсгал хэвийн явагдвал эдийн засгийн өсөлт үргэлжлэх хүлээлтийг буй болгож байна. Цаашлаад эдийн засгийн бусад салбаруудын сэргэлтийг хурдасгах, эдийн засгийн төрөлжүүлэхэд анхаарлаа хандуулахгүй бол БНХАУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлт нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх төлөвтэй" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОХУ-ын Цахим хөгжлийн яам "VPN"-тэй дайн зарлав4 сар 1. 16:47“Apple” компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой тохиож байна4 сар 1. 16:46Японы агаарын тээврийн компаниуд түлшний нэмэгдэл хураамжаа нэмнэ4 сар 1. 16:45Хүүхдээр морь унуулж, хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв4 сар 1. 16:44Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй4 сар 1. 16:43Үндэсний төв номын сан “Эртэч уншлага” үйлчилгээ нэвтрүүллээ4 сар 1. 16:42Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ4 сар 1. 16:40Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлийг харж байна. Заримыг нь улираах шаардлага бий4 сар 1. 16:38АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ4 сар 1. 16:38Нөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байна4 сар 1. 16:37Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ3 сар 31. 20:39Сансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ3 сар 31. 20:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.