"Авлига хороолол"-ыг нураах захирамж шууд хэрэгжих боломжгүй


8-р сарын 23
15 цаг 10 минут
"Авлига хороолол"-ыг нураах захирамж шууд хэрэгжих боломжгүй
"Онч шийдэл" ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төв нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр долоо хоногийн өмнө /2023.08.10/ болж таван шийдвэр гаргасан. Иргэдийн зүгээс "Авлига хороолол"-ын барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан ч үргэлжилж байгаад бухимдаж буй. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл өгч "Aqua garden" хотхоны газар үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөлтэй бөгөөд нийтийн эрх ашгийг харгалзаж, барилгын ажлыг цуцлах шийдвэр гаргах асуудлаар ажлын хэсэг гаргасан гэв. Тодруулбал, тухайн компанид зөвшөөрөл олгосон хүмүүсийг шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авна гэлээ.
Улмаар наймдугаар сарын 18-нд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар авлига хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай шатахуун түгээх станцын барилгыг албадан буулгана. Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлэхээ мэдэгдсэн. Гэвч энэ шийдвэр шууд хэрэгжихэд хотын даргын мэдэл хүрэхгүй аж.
Одоогийн байдлаар "Aqua garden" хотхоны дөрвөн блок барилга баригдаж, хоёр нь 16-аас дээш давхартаа орж, дулаалга, заслын ажлыг хийж буй. Эдгээрээс онцгой бүсэд орсон хоёр блок барилгыг албадан буулгах захирамж гарсан ч шууд хэрэгжих боломжгүй юм. Учир нь 16-аас дээш давхар барилга учраас барилгын ажил эхлүүлэх, түдгэлзүүлэх шийдвэр нь Барилга хот байгуулалтын яамны эрх хэмжээний асуудал.
Хэдийгээр БХБЯ-наас барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч мөн л хуулийн дагуу шийдвэр гарч байж хэрэгжинэ.
Тэгэхээр хотын даргын захирамж ч тэр, БХБЯ-наас гаргасан шийдвэр ч хуулийн хугацаагаа хүлээсээр барилга ашиглалтад орох эрсдэлтэй байна. Хэрэв энэ шийдвэр албажихгүй шат шатандаа хүндрэл учирсаар байвал тус байрны захиалагчид орон сууцандаа орж, шүүх дээрх маргаан сунжрах магадлалтай. Хэдхэн хоногийн өмнө нийгмийн стратегийн өмгөөлөл хийж буй “Онч шийдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2022.01.11-ны А/17 тоот захирамж, Нийслэлийн хот хөгжлийн газрын даргын 2022.03.23-ны “Эм энд Жи констракшн” ХХК-д орон сууцны зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын хөгжлийн төвийн 2022.06.30-ны 1076/2022 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт, БХБЯ-ны 2022.07.07-ны гурван блок 24 давхар орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл зэргийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн хэлэлцүүлэг болсон. Хуулийн хүрээнд хугацаа хожиж авлига хороолол ашиглалтад орох магадлалтай талаар бэлтгэсэн ярилцлагыг энд дарж үзнэ үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа5 сар 9. 19:27БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ5 сар 9. 19:26Нийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой5 сар 9. 19:24ЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв5 сар 9. 19:24Маргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД5 сар 9. 19:23Улаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо5 сар 9. 19:20Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд5 сар 9. 19:19Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина5 сар 9. 19:17Нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно5 сар 9. 19:13Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 9. 19:11“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.