Үерийн далан байгууламжуудыг иж бүрнээр нь шинэчлэхэд 4.9 их наяд төгрөг хэрэгтэй гэх тооцоолол гарчээ


8-р сарын 18
14 цаг 26 минут

Улаанбаатар хотод долдугаар сарын эхэн үеэс хойш их хэмжээний усархаг бороо орсноос үер бууж, олон өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгөөрөө хохирсон. 

Мөн иргэд амь эрсэдсэн харамсалтай тохиолдол ч гарсан билээ. Иймд цаашид үүсэх эрсдэлийг бууруулахаар төлөвлөлт хийх суурь судалгааг нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв болон холбогдох мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж, үр дүнгээ нэгтгэсэн байна. 

Энэ судалгааны үр дүнд үндэслэж, Улаанбаатар хот инженерийн бүтцээ төлөвлөх юм.

Одоогоор мэргэжлийн судлаачид Улаанбаатарт үерт өртөх эрсдэлтэй 86 байршлыг тогтоосон. Үүний 75 нь уруйн үерт өртөх эрсдэлтэй байгаа юм. Энэ нь 8,137 нэгж талбар буюу 389.8 га газрыг хамарч байна. Мөн 30,111 хүн үерийн нөлөөнд автах тооцооллыг хийжээ. 

Иймд эрсдэлтэй хэсгүүдэд ус зайлуулах шугам, далан байгуулахаар тооцооллоо хийж байгаа юм байна. 

Авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хотын дарга Д.Сумъяабазар "Багц судалгаануудыг дахин шинэчлэн хийнэ. Нэмэлт материалууд шаардлагатай байгаа. Нийт 75 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барихаар таван багц ажил төлөвлөж байна. Эхний ээлжид 2025 он хүртэл 872 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

Харин 2040 он хүртэл үерийн далан байгууламжуудыг иж бүрнээр нь шинэчлэхэд 4.9 их наяд төгрөг хэрэгтэй. 

Хүн амын тал хувь нь буюу 1.6 сая иргэн амьдарч байгаа нийслэл хотод хөрөнгө оруулалтыг их хийх ёстой. Тэгж байж хүмүүсийн эд хөрөнгө үнэ цэнтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдарна. 

Мөн газар доорх хотын асуудал бүр хүндэрсэн. 86 хувь нь хуучирсан байгаа" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24Японы сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ10 сар 14. 13:23Ирэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ10 сар 14. 13:22“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна10 сар 14. 13:18Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай10 сар 14. 13:17Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ10 сар 14. 13:16Монгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа10 сар 14. 13:13Замын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна10 сар 14. 13:12ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.