"Манай улсад цаг уурын дөрөвхөн автомат станц, Японы тусламжаар орж ирсэн ганцхан радар байдаг"


8-р сарын 18
14 цаг 21 минут

Ус, цаг уурын хүрээлэнгээс уур амьсгалын өөрчлөлт Монголд хэрхэн нөлөөлж байгаа бодит ажиглалтын мэдээ, супер компьютерын гаргаж ирсэн тооцооллыг танилцууллаа. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж манай оронд үер, хүчтэй салхи шуурга, ган зуд нэмэгдэх хандлагатай байгаа аж. 

Хур тунадасны хуваарилалтын сүүлийн 40 жилийн мэдээгээр цаашид аадар бороо орох нь ихсэж шиврээ бороо орох магадлал буурах төлөв гарчээ. Энэ нь богино хугацаанд их хэмжээний бороо орж үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэдгийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа онцолж байв. 

"Үер, аадар бороо, аянга цахилгаанаас үүдэж  жилд дунджаар 50-70 тэрбум төгрөгийн хохирол учирч байна"

Манай оронд зонхилон тохиолддог аюулт үзэгдлийг эзлэх хувиар нь авч үзэхэд үер, аадар бороо, аянга цахилгаан 47% хувийг эзэлж байна. Түүнчлэн сүүлийн 20 жилд эдгээр аюулт үзэгдлийн давтагдал хоёр дахин нэмэгдсэн ба жилд дунджаар 50-70 тэрбум төгрөгийн хохирол учруулж байна гэсэн тооцоо гарчээ. 

Цаашид хоногийн хур тунадас нэмэгдэх хувь: 

  • 2025 оны үед 26-31% 
  • 2050 оны үед 41-42% 
  • 2080-аад оны үед 50-53%-иар өөрчлөгдөх тооцоолол гарчээ. 

Жишээлбэл Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо гэхэд 2030-2080 онд тэр чигтээ живэх эрсдэлтэй байгаа аж. 

Улаанбаатар хотод нийтдээ дөрөвхөн автомат станц ажилладаг байна. Түүнчлэн улсад ганцхан ширхэг Японы тусламжаар орж ирсэн радар байдаг аж. Иймд цаашид радар болон, автомат станцуудыг тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа онцолж байлаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина43 минут 18 секундын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ43 минут 40 секундын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна44 минут 9 секундын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна44 минут 28 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ45 минут 2 секундын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай46 минут 2 секундын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ56 минут 55 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно57 минут 23 секундын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо58 минут 18 секундын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу59 минут 24 секундын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна59 минут 57 секундын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.