Жолооч нарын 76 хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй байна


8-р сарын 14
17 цаг 44 минут

Энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 463 мянга орчим торгууль баталгаажсанаас жолооч нарын 76 хувь нь төлөөгүй байна. 

Мөн өнгөрсөн онд 830 мянган торгууль бичигдсэнээс 47 хувь нь торгуулиа төлөөгүй байгаа аж. 

Замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд RFID технологийг нэвтрүүлж, төхөөрөмжүүдийг нийслэлийн хэмжээнд суурилуулж дуусаад байгаа билээ. 

Одоо тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд цахим гэрчилгээ олгох ажил эхлээд байгаа юм. Торгууль, татвараа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохгүй талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлсэн. 

Түүнчлэн уг системийг нэвтрүүлснээр торгуулиа заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болох юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ5 цаг 36 минутын өмнөИлон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав5 цаг 38 минутын өмнөТуркийн “Silk and Cashmere” компани Монгол ноолуур худалдан авах сонирхол илэрхийлжээ5 цаг 39 минутын өмнөНүүрс зөөж, гал түлэхгүй амьдрахын тулд эхлээд байшингаа дулаан алдагдалгүй болгох хэрэгтэй5 цаг 39 минутын өмнөУлаанбаатар хотын агаарын бохирдлыг 3D орчинд мэдээлж эхэллээ5 цаг 41 минутын өмнөЦахилгааны тарифын хөнгөлөлтөд 289 мянга гаруй өрх хамрагдана5 цаг 41 минутын өмнөАИ 92 шатахуунаас татгалзаж, Евро 5-ын үнийг бууруулах боломжийг судалж байна5 цаг 45 минутын өмнөОслын улмаас хоёр хөлөө тайруулсан Австралийн парламентын гишүүн эмнэлгээс гарчээ5 цаг 45 минутын өмнөӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА5 цаг 51 минутын өмнөЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ДЭМЖЛЭГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА5 цаг 53 минутын өмнөДизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.