"Товчоогоор гарч орсон төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй, автомашины нэр шилжихгүй"


7-р сарын 26
12 цаг 41 минут

Нийслэлээс орж гарч буй тээврийн хэрэгслүүд цахим төлбөрөө төлөхгүй байгаа учраас энэ оны наймдугаар сарын 1-нээс журамд өөрчлөлт орохоор болсон байна. 

Тодруулбал олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй, авто машины нэр шилжүүлэхгүй зэрэг арга хэмжээ авахаар болсныг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. 

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг хурдан шуурхай байлгах үүднээс цахимжуулсан. 

Цахимаар төлбөрөө төлдөг болсноор товчоогоор орж, гарахад урт дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болсон юм. 

Тэгвэл уг цахим төлөлт өнөөдрийн байдлаар маш бага буюу 11 хувьтай байгаа учир дээрх арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.  

Нийслэл рүү нэвтрэхэд цахим банканд бүртгэлтэй бол тухайн хүний данснаас төлбөрийг татан авна. Харин бүртгэлгүй бол smartcar.mn дээр нэхэмжлэх үүсгэнэ. Ингэснээр иргэн smartcar.mn-ий "Хот хоорондын зам ашигласны хураамж" хэсэгт нэвтэрч бүх банкны аппликэйшнээр эсвэл QR кодоор төлбөрөө өгдөг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ1 цаг 32 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ1 цаг 32 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав1 цаг 33 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ1 цаг 33 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно1 цаг 34 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа1 цаг 34 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ1 цаг 35 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ1 цаг 35 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ1 цаг 36 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна1 цаг 36 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.