Таван байршилд зам хааж, автобусны 6 чиглэлийг түр өөрчлөв


7-р сарын 5
16 цаг 33 минут

Нийслэлд сүүлийн өдрүүдэд бороо үргэлжлэн орж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. 

Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс буюу 7 дугаар сарын 5-ны 00.00 цагаас эхлэн нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар зарим авто зам, замын байгууламжийг хаах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргалаа. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Натур” худалдааны төвөөс “Нарны зам”-ын уулзвар хүртэл,
  • “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас “Хүннү”-гийн гудамж хүртэл,
  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцаас “Нарны гүүр”-ний уулзвар хүртэлх;
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нийслэлийн “Өргөө” амаржих газрын уулзвараас мөн “Нарны зам”-ын уулзвар хүртэлх;
  • Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хааж буйг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мөн нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн маршрутуудыг түр өөрчилж байна. Үүнд:

  • Ч:10-“Ганц худаг-Баянмонгол хороолол-ТЭЦ 3” чиглэлийг “Баян Монгол” хорооллоос “Хүннү”-гийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,
  • Ч:32б-“Офицеруудын ордон-ТЭЦ 3” чиглэлийг “Баянмонгол” хорооллоос “Хүннү”-гийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,
  • Ч:42-“Сүлжмэл-Нарны-Зайсан” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр баруун эргэж Зайсангийн гудамж руу нэвтрэх,
  • Ч:56- “Архивийн ерөнхий газар - "Буянт Ухаа 2” хороолол - 120 мянгат” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зүүн тийш зорчин “Хүннү”-гийн гудамж И-март дэлгүүрийн урд буцаж эргэх,
  • Ч:61- “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат- “Алтай хотхон” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зорчин 120 мянгатын уулзвараар хойш эргэн Энхтайваны гүүр давах,
  • Ч:71” “Дүнжингарав- “Баян Монгол” хороолол-“Хүннү 2222”-120 мянгат-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийг “Хүннү”-гийн гудамжаар зорчуулан 120 мянгатын уулзвараар Академийн гудамж руу нэвтрүүлэн тойруулахаар зохицуулж буй аж. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ5 цаг 49 минутын өмнөОлон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ5 цаг 49 минутын өмнөХос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав5 цаг 50 минутын өмнөЭрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна5 цаг 51 минутын өмнөМонголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ5 цаг 51 минутын өмнөАН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов5 цаг 53 минутын өмнөНэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ5 цаг 54 минутын өмнөЦахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна5 цаг 54 минутын өмнөЗуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа5 цаг 55 минутын өмнөӨвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ5 цаг 56 минутын өмнө26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.