Reuters: Францын Гадаад хэргийн сайд Монголд айлчлах үеэрээ уран олборлох тухай гэрээний талаар хэлэлцэнэ


6-р сарын 29
15 цаг 55 минут

Францын Гадаад хэргийн сайд Катрин Колонна зургаадугаар сарын 29-30-нд Улаанбаатарт айлчлах үеэрээ Монгол Улсад уран олборлох тухай цөмийн технологийн “Orano” компанийн гэрээний талаар Монголын эрх баригчидтай хэлэлцэнэ гэж Францын дипломат эх сурвалжууд лхагва гарагт мэдээлэв. 

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тавдугаар сард Японд болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Монголд айлчлах үеэрээ тус улсаас нэн чухал металлуудыг нийлүүлэх замаар Францын эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон гэж мэдэгдсэн юм. 

“Монгол бол нөөц ихтэй, бүх орд газрын нөөцийг нь хараахан тогтоогоогүй, мөн ашиглаагүй байгаа юм” гэж Францын нэгэн дипломат эх сурвалж К.Колоннагийн айлчлалын өмнө сэтгүүлчдэд мэдээлжээ. “Ураны орд газруудыг ашиглах зорилготой нэг томоохон төсөл байгаа нь “Orano” компанийн төсөл юм. Энэхүү төслийг нэг тэрбум гаруй еврогоор үнэлж байгаа бөгөөд их хэмжээний уран олборлох боломжийг нээнэ" гэж тэрбээр хэлжээ. Эх сурвалжийн хэлснээр, төслийн хувьд ихээхэн ахицтай байгаа бөгөөд талууд гэрээг ирэх намар гэхэд байгуулахыг зорьж байгаа аж. 

Канад, Казахстан, Нигери улсуудад уурхайтай уран олборлогч томоохон компани болох “Orano” нь Монголд 25 жил гаруй хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй байна.  “Orano”-гийн цахим хуудсанд гарсан мэдээллээр, тус компани нь түнш компани болох төрийн өмчит “Мон-Атом”-ын хамт Монголын эрх баригчидтай Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар хэлэлцэж байгаа аж. “Orano” компаниас “Reuters” агентлагт цахим шуудангаар илгээсэн хариу мэдээлэлдээ, хэлэлцэж буй төсөл нь Зөөвч-Овоо гэдгийг батлаад, Монголд анхны ураны орд газрыг ашиглах бүтээн байгуулалтыг хийхийг зорьж байгаагаа мэдэгджээ. Мөн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, нийгмийн хариуцлагын өндөр стандартыг мөрдөнө гэдгээ онцолсон байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13Хархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ6 сар 16. 17:12Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна6 сар 16. 17:11Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө6 сар 16. 17:11Эмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо6 сар 16. 17:11"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"6 сар 16. 17:10Наадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ6 сар 16. 17:10Буйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно6 сар 16. 17:08“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ6 сар 16. 17:06Цэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна6 сар 16. 17:05Таны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ6 сар 16. 17:0518 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.