Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав


6-р сарын 28
14 цаг 58 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима бараалхав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй хийсэн яриа хэлэлцээний үр дүн гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Нэн буурай, далайд гарцгүй, арлын жижиг хөгжиж буй 92 улсад тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, шийдэл, гарц олоход Дээд төлөөлөгчийн газар дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэндчилгээ уламжлахыг хүсэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ8 цаг 6 минутын өмнөАНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна8 цаг 7 минутын өмнөУИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа8 цаг 7 минутын өмнөХөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ8 цаг 8 минутын өмнөОйн салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгоно8 цаг 8 минутын өмнөХүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна8 цаг 9 минутын өмнөБаянхошууны тойрог орчимд өнөөдөр авто замын асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ8 цаг 10 минутын өмнөГ.Түвшинсанаа: Дүүжин тээврийн 48 дүрэм, журмыг францаас монгол хэл рүү орчуулаад байна. Ирэх долоо хоногоос иргэдэд түгээнэ8 цаг 11 минутын өмнөСанхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ8 цаг 11 минутын өмнөЭнэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхааруулав9 цагийн өмнө"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.