Олон Улсын Худалдааны Төв Монгол Улсын үндэсний экспортын шинэ стратегийг боловсруулахад дэмжин ажиллаж байна


6-р сарын 27
13 цаг 13 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын албан ёсны нээлт өнөөдөр боллоо. 

Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр өнөөдөр тохиож буй “Дэлхийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн өдөр”-ийн баярын мэндийг чуулга уулзалтад оролцогч зочид төлөөлөгч нарт дэвшүүлээд, дэлхий нийтээр сорилт, бэрхшээлтэй тулгарч буй хүнд хэцүү, ээдрээтэй цаг үед улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд ногоон болон цахим худалдаа, экспортыг хөгжүүлэх нь чухал юм гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцааг илүү ногоон, органик, цахим байдлаар төрөлжүүлж, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэн, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ шинэ боломж нээж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тэгш боломж олгох шаардлагатай байгааг дурдлаа. Түүнчлэн Улаанбаатарт болж буй Дэлхийн эксортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтаар асуудлын гарц шийдлийг хэлэлцэж, ажил хэрэгч санал, санаачилга гарган, дуу хоолойгоо нэгтгэн НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Гуравдугаар бага хуралд танилцуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Памела Кок-Хамилтон: Дэлхий нийтэд цахим, ногоон худалдаанд шилжих үйл явц өрнөж байна.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын зөвлөлдөх уулзалтаар эхэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт хоёр дахь өдрөө “Худалдааг ногоон, дижитал, органик болгон төрөлжүүлэх” сэдвээр үргэлжилж байна.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж буй НҮБ-ын харьяа Олон Улсын Худалдааны Төв /ОУХТ/-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Памела Коук-Хамилтон чуулга уулзалтын хоёр дахь өдрийн хэлэлцүүлэг дээр үг хэлсэн юм. Тэрбээр, дэлхийн худалдааны өнөөгийн чиг хандлага олон бэрхшээл, сорилт бүхий цаг үетэй тулгарч байна. Ялангуяа дэлхий даяар тэгш бус байдал нэмэгдсээр байгаа энэ нөхцөлд хүртээмжтэй байдлыг эрхэмлэх үүднээс хөгжил дэвшлээ даган ашиглах дижитал буюу цахим болон ногоон худалдаанд шилжих зэргээр өнөөг хүртэл явж ирсэн худалдааны арга замыг өөрчлөх үйл явц өрнөж буйг тэмдэглэн хэлж, үүнд ОУХТ бичил, жижиг, дунд бизнесийнхнийг дэлхийн цахим худалдаанын сүлжээнд нэгтгэх, нэгдэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна гэсэн юм.

Мөн ОУХТ Монгол Улсын үндэсний экспортын шинэ стратегийг боловсруулахад дэмжин хамтран ажиллаж байна гэдгийг хатагтай Памела Коук-Хамилтон хэлсэн үгэндээ онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина2 цаг 6 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ2 цаг 6 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна2 цаг 7 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна2 цаг 7 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ2 цаг 8 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай2 цаг 9 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ2 цаг 20 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно2 цаг 20 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо2 цаг 21 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу2 цаг 22 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна2 цаг 23 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.