ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАРЫН УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО


6-р сарын 23
14 цаг 25 минут

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулна.

Энэхүү уулзалт нь жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрх, түүний дотор охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг гадаад бодлогодоо тусган хэрэгжүүлснээр  хүний эрх, эрх чөлөө, адил тэгш боломжоор хангасан тогтвортой нийгмийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцоотой байснаар гарах эерэг үр нөлөөг таниулах зорилготой юм.

Уулзалтыг зохион байгуулахад ХБНГУ, БНФУ дэмжин хамтран ажиллаж, уг арга хэмжээнд дэлхийн бүх бус нутгийн 15 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.

Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцооны  талаар  өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, “Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг гаргана.

Жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, баталгаажуулах асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, дотоод болон гадаад бодлого, үйл ажиллагааныхаа нэг цөм болгон хэрэгжүүлдэг Монгол Улсын дэвшүүлсэн энэхүү санаачилга нь дэлхийн геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй энэ цаг үед олон улсын харилцаанд эе эвийг эрхэмлэсэн түншлэл, хамтын ажиллагаа, бүх нийтийн сайн сайханд чиглэсэн феминист гадаад бодлогыг урагшлуулахад бодит хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.