БНСУ-ын “Юхан-Кимберли” компани Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна


6-р сарын 23
13 цаг 59 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тус компани “Зүүн хойд Азийн ойн форум” ТББ болон холбогдох яам, байгууллага, Сэлэнгэ аймагтай хамтран 2003 оноос “Юхан-Кимберли Ой” ойжуулалтын төсөл хэрэгжүүлж Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна.

Түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор өнгөрсөн 20 жилийн хугацаанд Тужийн нарсны 3,520 га талбайд ойжуулалтын томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон хэлээд, монголчууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.

Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, Монголын цаг агаарын нөхцөлд тохирсон эрүүл ой бий болгохоор төлөвлөснөө  тодотгов. Тус компани 1984 оноос хойш “Ногоон орчныг бүрдүүлэх үндэсний аян”  өрнүүлж, дотооддоо болон гадаадын улс орнуудад 55 сая гаруй мод тарьж ургуулаад байна.

Дашрамд дурдахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32ТӨВ: 390 мянган тонн ургац хураахаар тооцжээ10 сар 2. 22:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна10 сар 2. 22:29Херо Б.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Прокурорын саналыг Шүүх татгалзаж шийдвэрлэжээ10 сар 2. 22:28Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв10 сар 2. 22:25Ө.Шижир: "Би онгоцноос бууж байна, хүлээж байгаарай" ч гэх шиг. Давраад байгаарай10 сар 2. 22:23Монголд даралт ихсэх өвчтэй 645 мянган хүн байна10 сар 2. 22:21“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.