П.Анужин: Дараалсан таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоодог болох заалтыг хуулийн төсөлд тусгасан


6-р сарын 19
13 цаг 09 минут

УИХ-ын гишүүн П.Анужин Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Иргэдийн дунд тэтгэвэртэй холбоотой асуудал яригдаж байна. Дараалсан таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоох заалтыг хуулийн төсөлд оруулахдаа төлөх дээд хязгаарыг нь тогтоосон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин өсгөсөн байдлаар сайн дураараа даатгуулагч шимтгэл төлөх юм. Хуулийн төсөлд дараалсан долоон жилийг таван жил болгох заалтыг тусгасан.

Иргэдийн дунд долоон жилийг таван жил болгоход бидний төлсөн зөрүүг барагдуулах уу гэдэг асуудал гарч байна. Энэхүү зөрүүг арилгана. Тэтгэврийн сангийн орлого жил бүр буурсаар байгаа тул нэмэгдүүлэх шаардлагатай.

Монгол Улсад 223 мянга орчим малчин байна. Малчдын 20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж, хамрагдалт бага хувьтай байгаа. Хэрвээ малчин нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл улсаас 50 хувийг нь төлөх заалт хуулийн төсөлд орсон. Энэ нь нэг талдаа нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг дэмжихэд чухал юм" гэдгийг хэллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үхрийн махны үнэ буурав7 цаг 43 минутын өмнө"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"7 цаг 44 минутын өмнөSpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй7 цаг 45 минутын өмнөТүрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.42 сая төгрөгөөр тогтоов7 цаг 46 минутын өмнөОрон сууцны 106 төсөл иргэдийг хохироосон бол 37 нь зөвшөөрөлгүй баригдаж эхэлжээ!7 цаг 48 минутын өмнөМалчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ7 цаг 48 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө7 цаг 51 минутын өмнөАНУ-ын төрийн байгууллагууд “DeepSeek”-ийн технологийг ашиглахгүй7 цаг 52 минутын өмнөЦахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулав7 цаг 54 минутын өмнөУлсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ10 сар 21. 17:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.