Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна


6-р сарын 14
14 цаг 07 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” Шангри-Ла зочид буудалд эхэллээ.

Чуулган нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлэхдээ, Ногоон хөгжлийн цогц бодлогоо бүрэн тодорхойлж, эрх зүйн орчныг сайжруулан, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцлов.

Монгол Улс нүүрстөрөгчийн зах зээлд идэвхтэй оролцон, нүүрстөрөгчийн татвар, ногоон санхүүжилтийн орчныг тодорхой болгож, санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслүүдийг оновчтой нэвтрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллахын чухлыг тэмдэглэв.

Энэ хүрээнд төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудтай тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр улам эрчимтэй ажиллана гэдгийг тодотголоо.

“Ногоон бизнес-Олон улсын чуулган”-аар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж байна.

Мөн:

  • Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд шаардлагатай институтийн чадавхыг сайжруулах,
  • Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд эдийн засгийн салбаруудын уялдаа холбоо, үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх,
  • Тогтвортой санхүүжилтийн өнөөгийн байдал, олон улсын хандлага, стандарт, шинэ арга хэрэгслүүд, дэвшилтэт технологи, инновац,
  • Ногоон хөдөө аж ахуйн салбар, эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбар зэрэг тулгамдсан асуудлыг хөндөн ярилцана.

Монгол Улсын хувьд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан.

Энэ хүрээнд жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс багагүй хувьтай тэнцэх хэмжээний төсөв, хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар зорин ажиллаж байна.

Мөн хувийн хэвшлийн байгууллагууд тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байна.

Тухайлбал, өнгөрсөн жилийн “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы үеэр Монгол Улс тогтвортой санхүүгийн замын зургаа баталж, санхүүгийн салбар 2030 он гэхэд ногоон зээлийг эрс нэмэгдүүлэхээр болсон юм.

Түүнчлэн тогтвортой санхүүжилтийн зарчим, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулаад байна.

Үүний зэрэгцээ арилжааны банкнууд олон улсын зах зээлд анхны ногоон бондыг амжилттай гаргасан бөгөөд “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ы үеэр дотоодын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бонд гаргахаар төлөвлөжээ.

“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, БНХАУ-ын Санхүү, тогтвортой байдлын институт, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын тогтвортой банк санхүүгийн холбоо, Худалдаа хөгжлийн банк хамтран зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ8 цаг 31 минутын өмнөЗээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө8 цаг 33 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна8 цаг 33 минутын өмнөЗасгийн газраас Олон улсын математикийн олимпиадын зардлыг шийдвэрлэнэ8 цаг 34 минутын өмнөАймгуудад барьж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө8 цаг 35 минутын өмнө435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна8 цаг 36 минутын өмнөДэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно8 цаг 37 минутын өмнөЭнэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ8 цаг 39 минутын өмнөАвтомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна8 цаг 40 минутын өмнөЭлчин сайд Г.Байгалмаа Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив8 цаг 40 минутын өмнөБолгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ7 сар 28. 19:55Апофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө7 сар 28. 19:54
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.