Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолд оролцлоо


6-р сарын 9
17 цаг 41 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймгийн Булган суманд ажиллаж, Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын ажиллагаанд оролцлоо.

Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх үйлсэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.

Баруун хилийн зэвсэгт тулгаралт нь Монгол Улсын XX зууны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал бөгөөд тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард түмнийхээ эрх чөлөөг бататган бэхжүүлсэн баатарлаг эх орончдоо эргэн дурсаж, гавьяа зүтгэлийг нь алдаршуулан мөнхжүүлэх нь үр хойч бидний эрхэм үүрэг гэдгийг онцоллоо.

Энэ ажиллагаа нь орчин цагийн Зэвсэгт хүчин, хилийн цэрэг гадны зэвсэгт түрэмгийлэлтэй нүүр тулсан анхны томоохон сорилт байсан бөгөөд арвин туршлага хуримтлуулж, үндэсний цэргийн урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

Зэвсэгт тулгаралтын халуун цэгт амьдарч байсан Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн иргэд асар их уй гашуу, зовлон бэрхшээлийг амссан боловч хилчин дайчидтайгаа хамтран ачааны хүндийг үүрэлцэж, ялалтын тугийг мандуулсан юм.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, эрх чөлөө, тусгаар тогтнолыг үр хойчдоо өвлүүлэн үлдээсэн баатарлаг эх орончид, ахмад дайчид, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд Монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлэв.

Мөн зах хязгаар нутгийнхаа эзэн болж, улс орныхоо аюулгүй байдал, улсын хил хамгаалалтад үнэтэй хувь нэмэр оруулж буй ард иргэдэд онцгойлон талархал илэрхийллээ.

Мөн энэ өдөр Баруун хилийн зэвсэгт тулгаралтад амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөг нээв.

Ховд аймгийн Булган сумын Увш хааны талбайд босгосон 12.7 метр өндөр гэрэлт хөшөөг цагаан гантигаар бүтээж, оройд нь Төрийн соёмбыг дүрсэлж, өмнө нь мөнхийн галыг бадраажээ.

Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Ховд аймгийн Булган, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн Алтай, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүхт 75 жилийн ойд зориулан хил хамгаалах байгууллага, орон нутаг судлах музейтэй хамтран дэлгэсэн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно2 цаг 52 минутын өмнөӨдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?2 цаг 53 минутын өмнө"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ2 цаг 54 минутын өмнөЭнэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна2 цаг 54 минутын өмнөАзийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо2 цаг 55 минутын өмнөЕрөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ2 цаг 56 минутын өмнөОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ2 цаг 57 минутын өмнөХууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ2 цаг 58 минутын өмнөМарко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв2 цаг 58 минутын өмнө"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно6 цаг 52 минутын өмнөУлаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.