Б.Баярсайхан: Хүүхэд, гэр бүлийн болон Хүний хөгжлийн яамтай болох санаачилга гаргасан


6-р сарын 9
15 цаг 39 минут

Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж буй. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, холбогдох сайд нараас хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр олгох гэж шийдвэр гаргаж байгаад УИХ, Засгийн газрын гишүүдэд талархал илэрхийлье.

Олон нийтэд хандаад хэлэхэд хүүхдийн мөнгө өмнө нь 20,000 төгрөг байсан. КОВИД-19-ийн үед сургууль, цэцэрлэг, дотуур байр хаах үеэр төрийн мөнгөөр, боловсролын байгууллагаар дамжиж, өөрийнхөө хоолны шим тэжээлийг авч, өсөн торнидог олон мянган хүүхэд байгаа гэдгийг бид илрүүлж байсан. Тухайн үед Засгийн газар хүүхэд бүрд 100,000 төгрөг гэдэг арга хэмжээг аваагүй байсан бол маш олон хүүхэд шим тэжээлийн дутагдалд орох аюул нүүрлэж байсан. 

КОВИД-19-ийн үеэс хүүхдүүдэд олгож байгаа 100,000 төгрөг өнөөдөр үргэлжлээд явж байгаа. Энэ нь олон хүүхэдтэй өрх гэр бүлд асар их санхүүгийн дэмжлэг болж байгаад талархалтай байна. 

Ерөнхий сайдын үгэнд дурдагдсанаар Хүүхэд, гэр бүлийн газрыг тусад нь гаргаж, бие даасан байгууллага болгохоор шийдвэрлэж байгаад маш их талархаж байна. 

2025 онд хүүхдийн байгууллагын 100 жилийн ой болно. Гэтэл бид ирээдүй болсон хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалж чадаж байгаа юу, хангаж чадаж байгаа юу гэдэг асуудал бий. Энэ шийдвэрийг цааш үргэлжлүүлж, хүүхдийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдыг ямар ч улс төрийн томилгоо орохгүйгээр, ямар нэг сонгуулийн дараа өөрчилдөггүй байхаар мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Хүүхэд, гэр бүлийн газрын дарга томилогдоогүй байгаа нь хэзээ шийдэгдэх талаар салбарын сайдаас нь асуумаар байна. 

Би зургаадугаар сарын 1-ний өмнө санаачилга гаргасан. Цаашдаа дараа дараагийн Засгийн газарт, ялангуяа хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн өмнө Хүүхэд, гэр бүлийн яамтай, Хүний хөгжлийн яамтай болох санаачилга гаргасан.

Дээрх байгууллагын дарга хэзээ томилогдох вэ. Төрийн захиргааны байгууллагад хүүхдээр мэргэшсэн туршлагатай хүнийг томилох боломж бий юу" хэмээв.

Түүний асуултад Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа "Хүүхдийн хамгааллын, хүүхэд хөгжлийн мэргэжлийн байгууллага, агентлагууд маань хамгийн бага цалинтай. Энэ удаагийн төсвийн тодотголоор төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээг 717 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг рүү аваачиж, мэргэжлийн хүмүүс мэргэжлийн байгууллагадаа удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах наад захын цалин, нийгмийн баталгааг төсвийн тодотголоор хийж байгаа. 

Мөн байгууллагын статусыг өөрчилж байна. Энэ бол төрийн захиргааны алба. Тиймээс Төрийн албаны тухай хуулиар шаардлага хангасан хүн байх ёстой. Уг хуулиар улс төрөөр өөрчлөгдөхгүй байхаар эрх зүйн орчин нь зохицуулагдсан байдаг" хэмээн хариулав. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.