Цахим шилжилтийг эрчимжүүлэх Монголын санаачлагыг дэмжив


6-р сарын 9
15 цаг 38 минут

Монгол Улсын Засгийн Газар, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар бүс нутгийн зарим улс орны цахим хөгжлийн сайд нар, дагалдах албаны хүмүүс, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын бүс хариуцсан захирал зэрэг өндөр албан тушаалтнууд “ICT EXPO – Mindgolia 2023” арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Энэ жил 16 дах удаагаа зохиогдож буй тус арга хэмжээний онцлог нь олон улсын хэмжээнд, Монгол Улсын төрийн болон хувийн хувийн хэвшлийн цахим шилжилтийн санаачлага, ололт амжилтыг олон улсад сурталчлан таниулах, мэдээллийн технологи, харилцаа холбооны бизнес эрхлэгчдийг гадаад орны төрийн байгууллага, бизнес эрхлэгчидтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагч, зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломжийг нээхэд оршиж байна.

“ICT EXPO – Mindgolia 2023” үзэсгэлэнгийн хүрээнд олон төрлийн арга хэмжээний зохион байгуулж байгаагаас бүс нутгийн мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж, дижитал эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцэх “Хүртээмжтэй дижитал эдийн засгийг бий болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Тажикстан улсын Аж үйлдвэр, шинэ технологийн сайд Исожон Курбонзода, Азийн хөгжлийн банкны Хөгжлийн төлөөх технологи хариуцсан захирал, Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зөвлөх Томас Эйбэл, Олон Улсын Харилцаа холбооны нийгэмлэгийн Азийн бүс хариуцсан захирал Ацуко Oкуда тэргүүтэй 40 гаруй зочид, БНЭУ, БНХАУ, Япон, Итали, Австрали, Лаос, Канад Франц, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсуудын улсын элчин сайд нар, Амазон, Гүүгл, Дэлл, Навер, Хуавей гэх томоохон байгууллагуудын удирдах түвшний 21 төлөөлөгчид болон Монголын үүрэн холбооны болон мэдээллийн технологийн бизнесийн төлөөллүүд уг арга хэмжээнд оролцож мэдээлэл солилцлоо.

Тус хэлэлцүүлгээр цахим шилжилтийг эрчимжүүлэхэд бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа чухал болох талаар санал нэгдэж, Монгол Улсын энэхүү санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ5 сар 8. 14:57Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна5 сар 8. 14:56Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо5 сар 8. 14:56Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 14:54ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ5 сар 8. 14:53Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ5 сар 8. 14:53Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв5 сар 8. 14:52"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно5 сар 8. 10:58Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.