Шатахууны хомсдол нүүрлэх эрсдэл байна


6-р сарын 9
15 цаг 26 минут

ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр жил бүрийн наймдугаар сард засвар үйлчилгээг 15 хоногийн хугацаанд хийдэг. Тэгвэл тус үйлдвэр энэ жил бүтэн сар засвар хийхээр болсон гэх мэдээлэл байна. Монгол Улс энэхүү үйлдвэрээс бензин шатахуунаа авдаг учраас бүтэн сарын зогсолтоос шалтгаалан бензиний хомсдолд орж болзошгүй гэх мэдээллийг салбарынхан сануулж байна.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2023.06.09/ УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр ярихдаа “АИ-92” болон дизель түлшний хангалт хэвийн байна. Жил бүр ОХУ-ын Ангарскийн үйлдвэр 14 хоног зогсч засвар хийдэг. Үүнээс улбаалаад зуны түлшнээс өвлийн түлшинд шилжихэд хомсдол үүсдэг. Үүнээс сэргийлэх арга хэмжээ авч байна. ОХУ-ын төмөр замын ачааллын асуудал тулгарч байна. Монголын талд тээвэрлэлтийн хувьд асуудал байгаа. Ялангуяа жил бүрийн наймдугаар сард түлш тасалдах асуудал байдаг" гэсэн юм. Салбарын сайдын үгнээс харахад шатахууны нийлүүлэлтэд хомсдол үүсэхгүй гэсэн баталгаа алга.

Хэдийгээр Ж.Ганбаатар сайд түлшний үнэ 200 төгрөгөөр буурсан тухай мэдээлэл чуулганы хуралдаанд өгсөн ч хэрэвзээ ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр бүтэн нэг сар засварт орвол  хомсдлоос болж эргээд нийлүүлэлтийн үнэ нэмэгдэж магадгүй байна. Тэгвэд дотоодын жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөх, импортлогчдод үнийн зөрүүтэй алдагдал үүсэх нь гарцаагүй. Тиймээс зарим уул уурхай, барилгын компаниуд түлш нөөцлөх болсноор импортлогчид жижиглэнгийн худалдаандаа хязгаарлалт тогтоох вий гэсэн болгоомжлол ч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.