П.Дэлгэрнаран: Санал тоолох 500 төхөөрөмж зэргийг авахаар төсвийн тодотголд 15 тэрбум төгрөг тусгуулсан


6-р сарын 8
15 цаг 41 минут

Ирэх онд Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. 

Үүнийг зохион байгуулахад зориулж, 2023 оны улсын төсвийн тодотголд 33 тэрбум төгрөг тусгажээ. Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан "Сонгуулийн Ерөнхий Хороонд 15 тэрбум, иргэний бүртгэлийн байгууллагад 18 тэрбум төгрөгийг техник хангамжийн худалдан авалтад нь зориулж тусгасан" гэв.

Мөн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран "Санал тоолох төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 2024 оны нэгдүгээр сарын 1-нд дуусахаар байгаа. Уг машинуудаа нэг бүрчлэн хянаж, техникийн үзүүлэлтүүдийг нь шалгаж үзсэн. Ингэхэд 2,243 төхөөрөмж хэвийн ажиллагаатай, цаашид ашиглах боломжтой гээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан ашиглалтын хугацааг гурван жилээр сунгасан. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахдаа худалдаж авсан 250 төхөөрөмж шинээрээ байгаа. 

Харин 200 гаруй төхөөрөмжийг акталж устгах шаардлагатай. 

2024 оны сонгуулийн талаар урьдчилсан тооцоолол гаргаж үзэхэд сонгогчийн тоо нэлээд өснө. Хэсгийн хороодын тоо ч нэмэгдэнэ. 

Өмнө нь 2,087 хэсгийн хороотой байсан бол 2,200 орчим болохоор байгаа. Хэсгийн хороо нэмэгдэнэ гэдэг нь сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Мөн сонгогчийн тоо их байвал төхөөрөмжийг хосоор нь тавьж ажиллуулдаг. 

Эдгээрийг тооцож үзэхэд төхөөрөмж дутахаар байна. Иймд төсвийн тодотголд хүсэлт тавьж, 500 гаруй төхөөрөмж нэмж худалдан авснаар тооцоолсон хэмжээнд ажиллана гэж үзсэн. 500 төхөөрөмж, дагалдах иж бүрдэл, дүн дамжуулах төхөөрөмж зэрэгтэйгээ нийлээд 15 тэрбум төгрөгийн төсвийг урьдчилсан байдлаар тавьсан" хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ5 сар 8. 14:57Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна5 сар 8. 14:56Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо5 сар 8. 14:56Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 14:54ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ5 сар 8. 14:53Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ5 сар 8. 14:53Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв5 сар 8. 14:52"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно5 сар 8. 10:58Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.