ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙГ АВАХ УУ, АЛДАХ УУ?


6-р сарын 8
15 цаг 35 минут

Монгол Улс нүүрснээс авхуулаад алмаз хүртэл нийт 82 төрлийн ашигт малтмалтай. Эдгээрээс есхөн төрлийн ашигт малтмалын нөөцийг дэлхийн зах зээлийн үнээр бодох юм бол манай улс 44.6 их наяд долларын баялагтай гэсэн тооцооллыг ШИНЭ намын дэргэдэх судлаачдын баг гаргасан юм. Үүнийг 3.4 сая хүндээ хуваах юм бол хүн бүрт 13 сая доллар ногдоно. Монгол орон ийм баян хэрнээ хүн амын 87 хувь нь Дэлхийн банкны хэмжүүрээр нэн ядуу амьдарч байна. Тэгвэл монголчууд ядуу амьдарч байгаагийн шалтгаан нь юу юм бэ гэдгийг ШИНЭ намын залуучууд оношилж, хэрхэн эмчлэх арга замыг ч тодорхойлсноо ард түмэндээ хуваалцахаар энэ сарын 10-ны өдөр 13 цагаас МҮЭСТО-д “Тавантолгойг авах уу, алдах уу” сэдэвт лекц зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ.  

Хэвлэлийн хуралд ШИНЭ намын дарга Ц.Гантулга, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал, Дэд дарга, Үндсэн хууль судлаач Р.Ууганбаатар, дэд дарга PhD доктор, профессор Ж.Цолмон, Ерөнхий зөвлөлийн гишүүн, эдийн засагч М.Цэнджав, ЕЗ-ийн гишүүн, эрхзүйч М.Сайнбаяр нар оролцсон юм.

No description available.

Элсэн цөлд орших, Дорнод аймгийн Матад сумаас 2 дахин бага, маш жижигхэн газар нутагтай, 2.6 сая хүн ам цөөтэй КАТАР улс байгалийн баялгаа түшиглэн өндөр хөгжиж, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ сүүлийн 43 жил дараалан дэлхийд эхний аравт тасралтгүй  бичигдэж буй. Тэд анх 1930 онд нефть илрүүлснээс хойш 30 жилийн дотор бүх ордоо гадныханд эзэмшүүлж, өөрсдөө хоосорсон байсан ч 1960 онд хувьсгал хийснээр алдагдсан баялгаа эргүүлэн олж авч чадсан төдийгүй 2013 онд баялгийнхаа өгөөжөөс иргэн бүртээ нэг сая ам.доллар өгсөн байдаг.

Тэгвэл Монгол Улс Катартай адилхан 30 жилийн дотор 3000 орчим лиценз, 1100 ордоо гадна, дотныхонд алдсан. Нэг хүнд ногдох байгалийн баялаг болон газар нутаг, мал сүргээрээ дэлхийд тэргүүлдэг Монгол Улс Катар шиг өндөр хөгжиж, иргэд нь баян чинээлэг амьдрах бүрэн боломжтой. Үүний тулд юуны өмнө Үндсэн хуулийн 6.1, 6.2 заалтыг өөрчилж,  төрийн өмчийг улсын /бүх ард түмний/ өмч болгох ёстойг хэлэв.

No description available.

ШИНЭ намаас дэвшүүлж буй дараагийн алхам нь “Эрдэнэс Таван толгой”-н 15 тэрбум хувьцаанаас төрийн өмчилж буй 85 хувийг иргэн бүртээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх санаачилга юм. Ингэснээр өмнө олгосон 1072 хувьцаатайгаа нийлээд иргэн бүр 4400ш хувьцаатай болно. Энэ нь зах зээлийн өнөөгийн ханшаар 308 сая төгрөг болох бөгөөд 4 ам бүлтэй өрх 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгөтэй болно гэсэн үг. Энэ бол хэзээ ч биелшгүй мөрөөдөл биш, иргэн бүрийг, өрх бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх хамгийн дөт зам гэдгийг ШИНЭ намын эрдэмтэн, судлаачдын баг нотолж байна.

Монголын төр иргэддээ эзэмшүүлсэн гэх “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа нь Засгийн газарт анх нэрлэсэн үнээр нь буцааж өгөхөөс өөрөөр захиран зарцуулах эрхгүй, өвлүүлэх эрхгүй, барьцаалах эрхгүй, саналын эрхгүй, улс төрийн үнэлгээтэй, үхмэл хөрөнгө юм. 2012 онд 933 төгрөгөөр үнэлэгдэж байсан тус хувьцааны үнэ өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өсөхгүй байгаа нь баялгийг нь үнэгүйдүүлж, хямд зарж, дундаас нь завших гэсэн улс төрчдийн башир арга гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Хэрэв нэгж хувьцааны үнийг 933 төгрөг гэж үзэх юм бол 15 тэрбум ширхэг хувьцаатай тус компани нийтдээ 13.9 их наяд төгрөг буюу 3.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй болж байна. Тэгвэл нөөцөөр нь тооцож үзэхэд, даруй 100 дахин их үнэ хүрэх боломжтой байгаа юм. Олон улсад мөрдөгддөг Канадын ЖОРК стандартаар тооцсоноор 7.3 тэрбум тоннын нөөцтэй, үүний 5.1 нь коксжих, 2.2 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс. Үүнээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100 сая тонн коксжих нүүрс, 50 сая тонн эрчим хүчний нүүрс олборлон борлуулсан гэж тооцоход 5 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц үлдсэн бөгөөд үүнийг 2022 оны уурхайн амны үнэ болох 100 ам.доллараар тооцоход л нийт 500 тэрбум ам.долларын баялаг байна.

No description available.

Гэхдээ өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс тонн нь 450 ам.доллар байгаа бөгөөд Монгол Улс нүүрсээ тонныг нь 170 ам.доллараар борууллж буй. Гэсэн хэдий ч ШИНЭ намын судлаачдын баг коксжих нүүрсийг 60 ам.доллараар тооцож, ордыг 300 тэрбум ам.доллараар үнэлж байна. 300 тэрбум ам.долларын баялгийг 15 тэрбум ширхэг хувьцаанд хуваахад нэгж хувьцааны үнэ 20 ам.доллар болж байна. Тэгэхээр 4400 ширхэг хувьцаа нь  88 мянган ам.доллар буюу 308 сая төгрөг болж байгаа юм.  

Ийм их баялагтай ордыг эхлээд Австралийн “HB Biliton” компанид, дараа нь монголын 13 олигарх компанид алдсан ч буцааж авч чадсан. Гуравдахь удаагаа 350 сая доллараар Чалкод зарах шахсан. Түүнчлэн 700 саяар IPO хийх дөхсөн. Хамгийн сүүлд 2019 онд нэг тэрбум доллараар зарахыг завдсан. Ийнхүү 5 удаа алдах шахсан Таван толгойг одоо ч бас гадныханд өгөх тухай эрх баригчид ам алдаж  л байна. Тиймээс монголчууд бидний өмнө Таван толгойгоо Авах уу, Алдах уу гэдэг сонголт тулгарч байгаа юм. Иймд МҮЭСТО-д үнэ үнэ төлбөргүй тавих илтгэлд хүрэлцэн ирж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг ШИНЭ намаас урьж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ2 цаг 58 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай2 цаг 59 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ3 цагийн өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг3 цаг 1 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн3 цаг 2 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ3 цаг 3 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн3 цаг 4 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна3 цаг 5 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо3 цаг 6 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина3 цаг 7 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.