Б.Батзориг: Иргэдийг төөрөгдүүлсэн шошготой арматур борлуулж байгаа зөрчил нийтлэг илэрсэн


6-р сарын 8
12 цаг 48 минут

Манай улсад дотоодын арматурын 16 үйлдвэр байгаагаас одоогийн байдлаар 10 нь үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

Эдгээр үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг өнөөдөр Барилга хот, байгуулалтын яамнаас танилцууллаа. 

Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг хэлэхдээ "Шалгалт хийхэд хоёрт нь ноцтой зөрчил илэрсэн. Бусад ААН байгууллагад нийтлэг зөрчил илэрсэн. Хоёр аж, ахуйн нэгж байгууллагын нэг нь “Синвоюань" ХХК юм. Тус компани нь дотооддоо арматур үйлдвэрлэхээс гадна импортоор оруулж ирж худалдаалдаг.

Шалгалт хийхэд 2021 онд өөрсдийнх нь өгсөн шинжилгээнээс хоёр шинжилгээ нь урсалтын хязгаар хангаагүй. 2022 онд өгсөн дөрвөн шинжилгээ нь шаардлага хангаагүй. 2023 онд өгсөн нэг шинжилгээ нь шалгалтын үеэр хариу гарсан байсан бөгөөд бас шаардлага хангаагүй. Бид өөрсдөө хөндлөнгийн дээж авч, лабораторид туршихад 12 диаметрийн арматур нь шаардлага хангаж, 18, 20 диаметрийн арматур нь урсалтын хязгаар хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон.

Барилгын тухай хуулийн 43.1.7-д заасны дагуу лабораторийн тоног төхөөрөмжийг баталгаажуулаагүй асуудал гарсан. Тус компанийн арматурын шошго нь гаднаасаа хятад арматуртай ижил байна. Хүн хараад монгол арматурын шошго гэж харахгүй, битүү хятад бичигтэй байсан. Шошго нь өөрийн гэсэн стандарттай байдаг. Өөрөөр хэлбэл иргэдийг төөрөгдүүлсэн шошготой арматур борлуулж байгаа зөрчил нийтлэг илэрсэн.

Шаардлага хангахгүй арматуруудыг дахин боловсруулах, шаардлагатай тохиолдолд ААНБ-ын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Энэ нь Монгол Улсад чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж явж болдог юм байна гэх ойлголтыг бусад үйлдвэр авхуулахгүйн тулд мэдээлэл өгч байна. Мэдээж хэрэг дотоодын үйлдвэрүүдээ дэмжинэ. Алдаа дутагдлаа засаад явах хэрэгтэй” гэв.

Мөн нэг ААН, байгууллага дээрхтэй адилхан алдаа дутагдал гаргасан. Алдаануудад нь зөвлөмж өгч дэмжихийг нь дэмжээд, болохгүй бол зогсоох хүртэлх арга хэмжээ авна” хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.