"Төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйг дүгнэж аттестатчилна"


6-р сарын 7
14 цаг 51 минут

"Эрдэнэс Тавантолгой" компани болон орон нутгийн "Тавантолгой" компанид томилсон Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг дуусгавар болгосныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв. Тэрбээр үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагууллаа. Төрийн албан хаагчдын ёсзүйг сайжруулах ажил хийгддэг үү, хяналт тавьж байгаа юу?

- Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах ажлын хэсэг гарсан, ёс зүйн дүрмийг УИХ баталдаг. Төрийн албан хаагчид нийгэмд манлайлах, ёс суртахууны хувьд илүү нөлөөлөл үзүүлж ажиллах үүргийг баримталж ажиллах шаардлагатай байгаа юм.

Сүүлийн жилүүдэд орон тоо нэмэхгүй, хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх, суларсан орон тоог царцаах арга хэмжээг авснаар 225,000 хүн орон тоогоороо ажиллаж байна. Цаашид 225,000 хүний орон тоог ч багасгаж, 190,000 болгоно. Гэхдээ цомхотгол хийхгүй, сул орон тоог царцаах юм.

Монгол Улсын нийт ажиллах хүчний 15% нь төрийн албан хаагч байх олон улсын жишгийг дагана.

Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, харилцаа, хандлага, ёс зүйг дүгнэж аттестатчилна.

Удирдлагын академийг урт хугацааны мэргэжлийн, зэргийн боловсрол олгодог бус богино хугацаанд төрийн албан хаагчдын мэргэжил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, хандлага, ёс зүйг сайжруулдаг сургалт явуулдаг болгон өөрчилсөн. Төрийн албан хаагчдыг хариуцлагатай, ёсзүйтэй ажилладаг байх нөхцөл рүү оруулахыг зорьж байна.

- Орлогоосоо давсан тансаг хэрэглээтэй улмаар орлогоо нотолж чадахгүй төрийн албан хаагчдын зургаадугаар сарын 1-ний дотор ажлаа өгөх хугацаа өгсөн. Хэчнээн хүн ажлаа өгөхөөр болсон бэ?

- Таван Ш ажиллагааны хүрээнд төрийн өндөр албан тушаалтнууд, төрд удирдах албан тушаал хашиж байгаа этгээдүүдэд орлогоо нотлох үүрэг, чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс сануулж, чиглэл өгсөн.

Орлогоо нотолж чадахгүй байгаа бол хөрөнгөө төрд хураалгах ажлыг зохион байгуулсан. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд давхардал үүсгэхгүй, хөндлөнгийн улс төрийн нөлөөлөл үзүүлэхгүй байх нь чухал гэж үзээд Хуульзүйн сайд, АТГ, УЕПГ шилжүүлэн авах ажиллагааг хариуцаж байна.

Төрийн албан хаагчдад сануулах, шүгэл ажиллагаагаар ирж буй мэдээллийн дагуу хяналт шалгалтыг явуулах, зөрчил илэрсэн тохиолдолд шилжүүлэн авах ажлыг зохион байгуулах зорилгоор ажиллаж байгаа.

Оффшор бүсэд байгаа Монгол Улсын иргэдийн хууль бус хөрөнгүүдийг улсын мэдэлд шилжүүлэн авах ажлыг давхар зохион байгуулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.