Авто зам засвар, арчлалтын 20 компанийг нэгтгэв


6-р сарын 7
14 цаг 40 минут

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын тоог цөөлөх, шаардлагатай тохиолдолд нээлттэй хэлбэр рүү шилжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас 20 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто зам засвар, арчлалтын компани /АЗЗА/-ийг нэгтгэх шийдвэрийг гаргасан байна.   

Тус бүрдээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй уг компанийн нэр дээр хувьцаа гаргахад хөрөнгө оруулах сонирхолтой иргэд, бизнесийнхэн ховор байна гэсэн судалгааг Монголын Хөрөнгийн биржээс гаргасан аж. Үүний зэрэгцээ үр ашигтай ажилладаг компани одоогийн байдлаар цөөн байгаагийн дээр ажилтан ажиллагсадын цалин хөлс ч сайнгүй. Зөвхөн Сэлэнгэ аймгийн АЗЗА ашигтай ажилласан байна. Мөн эдгээр компаниудын ТУЗ-д 180 хүн ажиллаж байгаа ба энэхүү өөрчлөлтийг хийснээр 9 хүн л ажиллах болж, төсвийн хэмнэлт бий болох гэнэ.  

Ингэснээр хөрөнгө оруулах сонирхлыг бий болохын зэрэгцээ компанийн засаглал сайжирч, үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.