Дэлхийн загварын шоуг “ГОВЬ” Монголдоо зохион байгуулна


6-р сарын 6
12 цаг 10 минут
Дэлхийн тавцанд ноолуурын чанар эдэлгээ, загвараар хэдийн танигдсан “ГОВЬ” шинээр сонгогдсон ерөнхий дизайнер Giorgio Spina-ийн анхны коллекцийг танилцуулахад бэлэн болжээ.

Giorgio Spina нь байгаль, юмс үзэгдэл, сүнслэг оршихуй гээд содон бүхнээс урам зориг авч хувцсаа урладаг бөгөөд деталь бүрд өөрийн онцлогоо шингээдэг байна. Giorgio Spina нь дэлхийн хамгийн үнэт түүхий эд болох ноолууран ширхэгтийн амьд шинжийг илүү тодотгон харуулахыг эрмэлзсэн бөгөөд бүтээлч хандлага, шинэлэг урсгалуудыг шинэ цуглуулгын загваруудад тусгахыг зорьсон хэмээн Giorgio Spina ярилцлагадаа онцолж байсан юм. 

Түүнчлэн анхны коллекцийнхоо нээлтийг загварын шоугаар олон нийтэд хүргэх бөгөөд арга хэмжээ болох газраар Чойжин Ламын сүм музейг сонгосон гэх мэдээлэл хэдийн тархжээ. Монгол ноолуурыг Итали ур ухаанаар урлан, уламжлалт түүхэн дурсгалт газарт зохион байгуулах гэж буй нь эхнээсээ л загварт хүлээлт үүсгэж байна. ГОВЬ дэлхийн хэмжээний загварын шоуг монголдоо зохион байгуулж, runway шоуны цензурийг тогтоох гэж байна уу гэх догдлол, хүлээлт олны дунд бий болж байгаа нь цахим орчин дахь инфлүнсрүүдийн сториноос бэлхнээ харагдана.

Энэ удаагийн коллекцид загварын шинэчлэл хийж олон төрлийн сүлжээс, нэхээсийг хослуулж, өнгө будгийн тоглолтыг нэг бүтээгдэхүүн дээр урласнаараа урьд өмнө байгаагүй шинэлэг шийдлийг бүтээсэн. Итали дизайнераар ахлуулсан ГОВЬ-ийн уран гартай үйлчид, дизайны чадварлаг хамт олны чин сэтгэлээр бүтээгдэхүүн нэг бүрийн деталь урлагдаж байгааг тус компанийн Дизайн, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Болормаа онцолсон юм.

ГОВЬ-ийн шинэ коллекцийн нээлтийн арга хэмжээ 2023.06.08-ны өдөр зохион байгуулагдах юм байна. Итали уран сэтгэмжээс төрөн гарсан бүтээлийг ГОВЬ-ийн дизайны чадварлаг баг хамт олон хэрхэн бодит мэдрэмж болгохыг загварын шоуны өдөр харж болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.