Ромын папын айлчлал аялал жуулчлалд нөлөөлнө


6-р сарын 6
12 цаг 09 минут

Ромын пап Францис ирэх намар Монголд анх удаа айлчлал хийх талаар олон улсын хэвлэлүүд онцолсон. Энэ айлчлалаар Монголд олон мянган хүн цугларч, шашны аялал жуулчлал хөгжихөөс гадна хүмүүнлэгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж шашны төлөөллүүд үзэж байна. Ромын пап Францис өнгөрсөн оны наймдугаар сард хамба лам Жоржио Маренгог Монголд суурьшсан анхны кардиналаар нэрлэсэн.

Монголд христийн католик шашны сүмүүд хэд хэд бий. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүмүүс католикийн шашинтай гэх тоо ч байдаг. Харин “Reuters” агентлагийн цахим хуудаснаа Монгол Улсад 1500 орчим католик шашинтан байдаг гэжээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс тодруулахад  “Ромын пап есдүгээр сард Монголд айлчилна. Тиймээс ажлын хэсэг байгуулаад, ажиллаж байгаа. Уг айлчлалын талаарх хөтөлбөрийг эцэслэн баталсны дараагаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Нарийвчилсан хөтөлбөр батлагдаагүй байна. Ромын папын анхны айлчлал мэдээж аялал жуулчлалд нөлөөлөлгүй яахав. Монголд ирэх гадаад жуулчдын тоо нэмэгдэнэ. Тэр жуулчдыг аялал жуулчлалын компаниуд хүлээн авна. Ирсэн жуулчдын үйлчилгээний орлогыг салбарын компаниудад л ашиг болж орно" гэв.

Ромын пап Францас ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд тав хоног Монгол Улсад айлчлах товыг Ватиканаас зарласан.

Түүнчлэн энэхүү айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх өдрүүдэд нарийвчлан мэдээлнэ гэж Ватиканы хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн юм. Францис Улаанбаатарт айлчлах тухайгаа өнгөрсөн хоёрдугаар сард Африк дахь айлчлалаас эргэж ирснийхээ дараа хамба нарын хуралдааны үеэр анх зарлажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.