Эрдэс бүтээгдэхүүний экспорт 52 хувийн гүйцэтгэлтэй байна


6-р сарын 6
12 цаг 03 минут

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 65.9, зэсийн баяжмал 45.1, төмөр 26.5, алт 28.3, газрын тос 30.6, цайр 83.6, хайлуур жонш 84.1 хувь байна.  

Тавдугаар сарын 26-аас зургаадугаар сарын нэгний өдрүүдэд нүүрс экспортын 9,083 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,013 AGV тээвэр хийжээ. Мөн хугацаанд 1,134.0 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 107 хувиар нэмэгдсэн байна. Оны эхнээс 24,049.4 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 18,194.5 мян.тн-оор буюу 3 дахин өссөнийг УУХҮЯ мэдээлэв.

 Харин 384 автомашин, 224 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 630.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хувиар өсжээ.

 Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 27 автомашин, 1,830 чингэлэг тээвэр хил нэвтэрчээ. Оны эхнээс нийт 2,232.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 56 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 130.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын нэгний өдрийн байдлаар 5.67 тонн алт худалдан авсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.