Цойцон нуурыг сэргээж дууслаа


6-р сарын 6
11 цаг 58 минут

 Хөвсгөл аймгийн нутаг дахь Цойцон нуурийг 40 жилийн дараа сэргээгээд байна. 1971 онд болсон их үерийн үеэр Ходон голын голдирол өөрчлөгдснөөр Дархадын хотын бүлэг нуурын системд ихээхэн сөрөг үр дагавар бий болсон юм. Ходон голын Дөрөө болон Цойцон нуурууд тэжээгдэхгүй болсноор нууруудын усны түвшин аажмаар буурсаар бүрэн ширгэжээ. 

Тэгвэл уг нуурыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2021 оноос Ходон голд инженерийн шийдлийн дагуу 403 метр далан байгуулж, урсгал чиглүүлэх суваг татсанаар Цойцон нуур руу Ходон гол үндсэн голдирлоороо 10,6 км урсаж нуураа тэжээж эхэлсэн байна.

Ингэснээр Хөвсгөл аймгийн гурав дах том нуур болох Цойцон нуур сэргэж, 35 сая шоо метр усыг нөөцлөх болж, улмаар Дархадын хотгорын цөлжилтийг бууруулах, Цойцон нуурыг сэргээх үйл ажиллагаа үр дүн хүрснийг БОАЖЯ-наас мэдээлж байна. Уг ажлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Престиж инженеринг” компани ШУА-ийн газар зүй, геоэклогийн хүрээлэн хамтран 2001-2022 онд хэрэгжүүлжээ. 

Цойцон нуур нь Хөвсгөл аймгийн хэмжээнд 3 дахь том нуур юм. Нуур ширгээгүй байх үед тухайн бүс нь их чийглэг, уулын оройгоор манан будан татсан сайхан нутаг байжээ. Харин нуур ширгэж байхгүй болсон үед тэр хавий нутаг хуурайшиж, цөлжилтөд өртөөд байсныг Монгол Улсын усны зөвлөх инженер Ш.Ганзориг болон мэргэжилтнүүд хэлж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.