Энхийн чуулга уулзалтад Оросыг уриагүй


6-р сарын 5
17 цаг 25 минут

Энхийн чуулга уулзалтад Оросыг уриагүйУкраин дахь дайныг дуусгах шийдэл олох энх тайвны чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг чуулга уулзалтад дэлхийн олон орны удирдагчид оролцох боловч Оросыг уриагүй гэж "Wall street journal" мэдээллээ.

Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак хэлэхдээ "Бидэнд үнэхээр энх тайван амьдрахыг хүсдэг, хариуцлагатай соёл иргэншсэн ертөнцийн нэгдсэн төлөвлөгөө шаардлагатай байна. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухайд Украин буулт хийх хүсэлгүй байна. Мөн Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт байгаа цагт хэлэлцээр хийх боломжгүй" гэв.

Чуулга уулзалт болох байршил болон хугацаа хараахан тодорхой болоогүй байна. Энэ уулзалтаар Украины талаас гаргасан 10 зүйлт энхийн төлөвлөгөөг хэлэлцэх аж. "Wall street journal" хуудаснаа мэдээлснээр уг уулзалтыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг Европын удирдагч хүчтэй дэмжиж байна. Дани улс уулзалтыг зохион байгуулах сонирхолтой байгааг тус улсын Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен хэллээ. Барууны орнуудаар хязгаарлагдахгүй Энэтхэг, Бразил, Хятад улсууд ч хэлэлцээнд оролцох нь чухал гэж дэлхийн удирдагчид үзэж байна.

Эх сурвалж: WSJ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.