"Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарыг авчрахаар холбогдох улсын хууль сахиулах байгууллагатай тасралтгүй хамтран ажиллаж байна"


6-р сарын 5
17 цаг 25 минут

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авлига, албан тушаалын хэрэгт холбогдон гадаад улс руу оргон зайлсан 20 гаруй иргэнийг авчирчээ. 

Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу ажиллагааны хүрээнд өөрсдийн хүслээр ирж шалгуулж байгаа хүмүүс бий. Энэ долоо хоногт "МИАТ" ТӨХК-ийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авчрахаар БНСУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байна. 

Жишээлбэл иргэн "Н" нь нүүрсний гэх хэргээр шалгагдаж байгаад БНХАУ-ын хилээр гарсан бөгөөд БНСУ руу нэвтэрчээ. Шалгалтын ажиллагааны хүрээнд н.Наранхүүг энэ долоо хоногт Монгол Улсад авчирна. 

Авлига, албан тушаалын хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар олны анхаарлыг татаж буй. Тэднийг авчрахын тулд холбогдох улсын хууль сахиулах байгууллагатай тасралтгүй хамтран ажиллаж байгаа. 

Лхагва гарагт Засгийн газрын хуралдааны дараа Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан мэдэгдэл хийлгэе. Шалгагдаж байгаа хүмүүсийн араас гүйлгээ хийгдсэн, санхүүжилт явуулсан эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Холбогдох хүмүүс нь үнэхээр хууль зөрчиж, мөнгө угаасан байвал хэрэг үүсгэх байх. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй гадаад улсад яаж амьдраад байгаа вэ гэдэг асуудал яригдаж байгаа" хэмээв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.