Авлигын хэрэгт шалгагдаж байсан монгол иргэнийг БНСУ-аас олж тогтоон, нутаг буцаажээ


5-р сарын 29
12 цаг 57 минут

Авлигын эсрэг 5Ш ажиллагааны хүрээнд БНСУ болон БНХАУ руу явсан иргэдийг буцаан авчирсан байна.

Энэ талаар АТГ-аас "2023 оны тавдугаар сарын 26-нд "Korean Air" компанийн нислэгээр авлигын хэрэгт шалгагдаж байгаа Х.Б ирсэн. АТГ, эрүүгийн цагдаагийн албаны ажлын хэсэг БНСУ-ын Цагаачлалын албатай хамтран ажилласнаар түүнийг олж тогтоон, нутаг буцаасан байна.

АТГ-ын мөрдөгчид Эрээн хотод Хятадын холбогдох албаны хүмүүсээс бас нэг иргэнийг хүлээн авна. "Шувуу" ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй"-г хэллээ.

Шувуу ажиллагааны хүрээнд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсаас авчирсан билээ.

Мөн "АТГ-ын мөрдөн шалгах албаныхантай иргэн Ж.Төгсбаяр Унгар улсаас өөрөө холбогдоод хэргээ шалгуулъя гээд ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн.

Иргэн П.Болортуяа мөн мөрдөгчтэй холбогдоод БНСУ-аас ирээд хэргээ шалгуулж байгаа. Эдгээр иргэнд хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдах нөхцөл бүрдээд буй" хэмээн сайд Х.Нямбаатар мэдээлж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ3 цаг 52 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”3 цаг 53 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь3 цаг 54 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ3 цаг 54 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ3 цаг 55 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров3 цаг 57 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна3 цаг 59 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"3 цаг 59 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 цагийн өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 цаг 1 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 цаг 2 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна4 цаг 3 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.