Өмнөд Солонгос пуужин амжилттай хөөргөснөө зарлав


5-р сарын 26
15 цаг 09 минут

Өмнөд Солонгос дотооддоо үйлдвэрлэсэн Нури пуужинг өчигдөр /2023.05.25/ амжилттай хөөргөснөөр хиймэл дагуулуудаа дэлхийн тойрог замд оруулсан гэж мэдээлэв. Энэ нь тус улсын хөгжиж буй сансрын хөтөлбөрийг урагшлуулах гол алхам боллоо. 47 метр урт, 200 тонн жинтэй, гурван давхар пуужин өчигдөр 18:24 цагт өмнөд эргийн Наро сансрын төвөөс цагаан утаан зам татуулсаар хөөрчээ.

Шинжлэх ухаан, технологийн сайд Ли Жон Хо хэлэхдээ, “Дотоодын сансрын тээврийн хүчин чадлыг баталгаажуулах зорилгоор бие даан бүтээсэн “Нури” пуужингийн гурав дахь хөөргөлт амжилттай дууссаныг бид олон нийтэд мэдээлж байна. Гол хиймэл дагуул нь Өмнөд Солонгосын Антарктид дахь Хаан Сэжон станцтай холбогдсон" гэж мэдэгджээ. Өмнөд Солонгос 2027 он гэхэд дахин гурван пуужин хөөргөхөөр төлөвлөж байна. 

Энэ нь өнгөрсөн онд туршилтын хиймэл дагуулуудыг тойрог замд амжилттай нэвтрүүлсэн Нури пуужингийн гурав дахь удаагийн хөөргөлт байлаа. Үүнээс өмнө 2021 онд хөөргөсөн пуужингийн гурав дахь шатны хөдөлгүүр нь хэтэрхий эрт шатсанаас болж амжилтгүй болсон байв.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл пуужингийн хөөргөлтийг өндрөөр үнэлж, "Дэлхийн сансрын уралдаанд өрсөлдөх давуу талыг олгоно" гэж мэдэгджээ. Тэрбээр мэдэгдэлдээ "Өмнөд Солонгосыг Их-7 сансрын гүрний нэг болсныг тунхагласан гайхалтай амжилт юм" гэв.

Өмнөд Солонгос 2032 он гэхэд саран дээр, 2045 он гэхэд Ангараг гаригт сансрын хөлгүүдийг буулгах зэрэг сансар огторгуйн томоохон амбицтай байна. Ази тивд Хятад, Япон, Энэтхэг улсууд сансрын хөтөлбөрийг дэвшилтэт байдлаар хэрэгжүүлдэг бөгөөд Өмнөдийн цөмийн зэвсэгтэй хөрш Хойд Солонгос нь хиймэл дагуул хөөргөх чадвартай орнуудын эгнээнд багтах болсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:0711-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь11 сар 3. 20:06"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна11 сар 3. 20:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ11 сар 3. 19:5940, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ11 сар 3. 19:52Боловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?11 сар 3. 19:50Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана11 сар 3. 19:49Юань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна11 сар 3. 19:47А.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.