Сансрын аялалд хүнийг урт хугацаагаар унтуулах боломж ойрхон байгааг эрдэмтэд туршилтаар харуулжээ


5-р сарын 26
12 цаг 01 минут

Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд алс холын сансрын аялалд яваа хүмүүс ичиж буй амьтан шиг удаан хугацаагаар нойрсож буй тухай дүрсэлдэг.

Тэгвэл ингэх боломж ойрхон байгааг хэсэг эрдэмтэд саяхан туршилтаар батлан харуулжээ.

Тэд хэт авианы импульсээр хулганын тархинд нөлөөлж, зохиомлоор ичих горимд оруулж чадсан байна.

Хулгана нь байгалиасаа ичдэггүй амьтан тул уг аргыг хүн дээр ч хэрэгжүүлэх боломжтой гэж эрдэмтэд дүгнэжээ.

“Хэрвээ энэ арга хүмүүст бас хэрэгжих боломжтойг баталбал ирээдүйд сансрын нисгэгчдэд тусгай дуулга маягийн зүйл өмсгөөд урт хугацаагаар унтуулдаг болно” гэж АНУ-ын Сэнт Луйз дахь Вашингтоны Их сургуулийн дэд профессор Хон Чэн тайлбарлажээ.

Түүний удирдсан судлаачдын баг эхлээд тархины гүнд оршдог “hypothalamus preoptic area” хэмээх хэсгийн байрлалыг тогтоосон юм байна.

Энэ хэсэг ичилтийн үед биеийн температур, бодисын солилцоог зохицуулах үүрэгтэй ажээ. Ингээд хэт авиагаар тархины энэ хэсэгт нөлөөлж, ичих үйл явцыг зохиомлоор идэвхжүүлсэн байна.

Туршилтын үеэр хулганын биеийн температур Цельсийн 3 хэмээр унаж, бодисын солилцоо нь нүүрс ус, өөх тосыг хэрэглэх горимоос зөвхөн өөх тос шатаах горимд шилжжээ.

Мөн зүрхний цохилтын хурд нь 47 орчим хувиар багассан байна.

Үүний үр дүнд туршилтын хулгана Цельсийн 33 хэмийн биеийн дулаантайгаар 24 цагийн турш ичилтийн горимд оржээ.

Харин хэт авианы нөлөөг зогсооход хулгана буцаад сэрсэн байна.

Ижил туршилтыг хархан дээр амжилттай явуулснаа судлаачид “Nature Metabolism” сэтгүүлд нийтлэгдсэн тайландаа өгүүлжээ.

Чэний баг одоо илүү том амьтан дээр туршилтыг явуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Энэ арга техникийг зөвхөн сансрын аялалд биш, бас зүрхний шигдээс, цус харвалтын үеэр өвчтөний бодисын солилцоог удаашруулах замаар эрсдэлээс сэргийлэхэд ашиглаж болохыг Чэн ярьж байна.

Стокхольмын Их сургуулийн профессор Мартин Ястрок туршилтыг “том нээлт” гэж магтаад энэ аргыг онолын хувьд хүмүүст хэрэгжүүлэх боломжтойг онцолжээ.

“Бидэнд байгалиасаа үлдэгдэл чадвар байж магадгүй юм. Энэ туршилтаас өмнө хэн ч үүнийг аюулгүйгээр турших талаар бодож байсангүй” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ3 цаг 42 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ3 цаг 43 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав3 цаг 43 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ3 цаг 44 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно3 цаг 44 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа3 цаг 44 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ3 цаг 45 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ3 цаг 46 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ3 цаг 47 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна3 цаг 47 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.