Ар талыг минь баттай харж үлддэг ээж нартаа, ханьдаа маш их баярлалаа


5-р сарын 25
11 цаг 53 минут

Олон хүүхэд төрүүлж, тэднийгээ эрүүл өсгөн торниулж буй ээжүүд өнөөдөр Алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж байна. 

Хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, өөрсдийн ажил албаа тэнцвэртэйгээр явах нь ээжүүдийн хувьд том даваа. Тиймээс гэр бүлийн туслалцаа хамгаас чухал гэдгийг тэд онцолж байлаа.

Алдарт эхийн одон хүртсэн ээжүүдийн төлөөллөөс сэтгэгдлийг нь хүргэе.

Жүжигчин Г.Чулуунцэцэг "Манай гэр бүл 1-12 насны дөрвөн сайхан хүүхэдтэй. Өнөөдөр Алдарт эхийн II одонгоор энгэрээ мялааж байгаадаа баяртай байна. Одон авч буй бүх сайхан ээждээ баярын мэнд хүргэе. Удахгүй болох Эх үрсийн баярын мэндийг бяцхан үрсдээ мөн хүргэж байна. Энэ шагналыг авахад хүчин зүтгэсэн нөхөртөө баярлалаа (инээв). 

Хүүхдүүдийг маань хараад өгдөг хүнтэй байх тун сайхан. Ар талыг минь баттай харж үлддэг ээж нартаа, ханьдаа маш их баярлалаа. 

Өөрийнхөө болон Монголынхоо бүх сайхан ээжид Эх үрсийн баярын мэнд дэвшүүлье. Урт насалж, удаан жарган, эрүүл энх байгаарай гэж хүсье" хэмээв. 

Б.Ундрахжаргалант: Монголын үрсийн амьсгалах агаар нь цэвэр, амьдрах нийгэм нь эрүүл байгаасай

NTV телевизийн мэдээний албаны дарга, сэтгүүлч Б.Ундрахжаргалант "Энэ өдөр манай гэр бүлийн хувьд хамгийн дурсгалтай мөчүүдийн нэг байх болно.

Дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ ажил мэргэжлээ орхихгүй байх боломжоор хангадаг гэр бүл, хайрт ханьдаа, хайрт ээждээ талархахыг хүсэж байна. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр хариуцлага улам өсдөг. Манай гэр бүл эрдэм боловсролтой, зөв хандлагатай хүүхэд эх орондоо үлдээхийн төлөө маш их хичээж байгаа. 

Монголын үрс маш олон болох болтугай. Тэдний маань амьсгалах агаар нь цэвэр, амьдрах нийгэм эрүүл байх болтугай гэж хүсэж байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.