Японы Ерөнхий сайд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвтэй байна


5-р сарын 25
11 цаг 51 минут

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх долоодугаар сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа талаар Засгийн газрын эх сурвалжууд мэдээлэв.

 Эх сурвалжуудын мэдээлснээр, К.Фүмио Литва улсад болох дэлхийн хамгийн том цэргийн эвслийн уулзалтад түнш орны төлөөлөгчийн хувиар оролцох бодолтой байгаа ажээ. Оросын өдүүлсэн дайн үргэлжилсээр байгаатай холбоотойгоор уулзалтын үеэр Украинд дэмжлэг үзүүлэх талаар голчлон хэлэлцэх төлөвтэй байна.

Япон улс энэ сарын эхээр Хирошима хотдоо “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан билээ. Литвад хүрэлцэн очих үеэрээ К.Фүмио Япон улс Украины асуудлыг зохицуулахад үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж буйг илэрхийлэхийг зорьж байгаа ажээ.

 Түүнчлэн Орос, Хятад хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хандлагатай байгаа тул К.Фүмио НАТО-той харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаа юм байна. Тэрбээр Европ болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал салшгүй холбоотой гэсэн Японы байр суурийг цохон тэмдэглэх төлөвтэй байна.

К.Фүмиогийн хувьд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад хоёр дахь удаагаа оролцох гэж буй нь энэ юм. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сард уг уулзалтад оролцсон Японы анхны Ерөнхий сайд болсон билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.