Шивээхүрэн-Сэхэ боомт чиглэлийн 7 км төмөр замыг нээнэ


5-р сарын 24
16 цаг 36 минут

Өмнөговь аймгийн Шивээхүрэн-Сэхэ боомт чиглэлийн долоон км төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг энэ сарын 27-нд нээнэ.

Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарын албаныхан оролцох юм. Уг замын бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй аж. 

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлэхдээ, "Шивээхүрэнгээс Сэхэ чиглэлийн төмөр зам барьж байгуулах эрхийг Нарийнсухайт төмөр замын компанид олгосон. Энэхүү төмөр замыг Нарийнсухайтын бүлэг ордоос Хятад улс руу нүүрс экспортлох зорилгоор хийж буй. Гол төмөр зам 7 км, салбар төмөр зам 20 орчим км байх бөгөөд 200 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтаар хувийн хэвшил хийж хэрэгжүүлж байна. Уг төмөр замыг зургаан жил ашигласны дараа 100 хувь төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх юм.

Мөн Шивээхүрэн, Нарийнсухайт, Арц суурь чиглэлийн 1250 км төмөр зам барьж байгуулах ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэх төлөвлөгөөтэй. Хөөт, Бичигт, Зүүн хатавч чиглэлийн 426 км төмөр замын ажлыг эхлүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаж, компанийг сонгоод байна. Зургаадугаар сард багтаан концессын гэрээ байгуулна. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хил холболтын төмөр зам барьж байгуулах ажлууд эрчимтэй явагдаж байна" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ4 цаг 33 минутын өмнө2027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв4 цаг 36 минутын өмнөЦахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ4 цаг 39 минутын өмнөХалиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ4 цаг 40 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ4 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд4 цаг 43 минутын өмнөД.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо4 цаг 44 минутын өмнөУлаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно4 цаг 46 минутын өмнөАхмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё4 цаг 48 минутын өмнөҮхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.