Б.Жагар: ХУД-ийн төв зам дагуух ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн газарт барилга барихыг эсэргүүцэж байна


5-р сарын 24
16 цаг 30 минут

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, ТЭЦ-3-ын урд Лавай төвийн уулзварын баруун хойд талын ногоон байгууламж дээр хууль бусаар барилга барих гэж байгаа гэх асуудлыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагараас тодрууллаа. 

Энэ талаар тэрбээр "Тухайн газрыг хотын дарга асан Э.Бат-Үүлийн үед нэр бүхий ААН-д хууль бусаар эзэмшүүлсэн бөгөөд ногоон байгууламж хэвээр авч үлдэх саналыг оршин суугчид хэлж байгаа. 

Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгохдоо Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Тус хуулийн 4.1-т төрөөс газрын талаар баримтлах зарчмыг заасан байдаг. Үүнд газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг тусгасан. 

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах тухайн газрын доор дулаан, бохирын шугам бий. Мөн төв зам дагуу байршилтай бөгөөд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбай юм. Гэтэл хууль бус захирамжаар газар олгосон. 

Төв зам дагуу газар олгоход дулааны шугам хэдэн метрийн зайтай байх, ногоон байгууламжтай эсэхийг нь тооцдог. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжтай газар дээр олгож болохгүй. Гэтэл хэн нэгэн эрх мэдэлтэн нь нийтийн эдэлбэр газрыг эзэмших гэрчилгээг бусдад олгодог асуудал байна" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.