Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөгдөөгүй ₮169 тэрбумын зээлийн 78 хувийнх нь хугацаа дууссан байна


5-р сарын 24
16 цаг 27 минут

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн shilen.gov.mn-д нээлттэй байршуулсан мэдээллийг хүргэе. 

Тус сан нь нийт 207 гаруй тэрбум төгрөгийн 8,993 зээлийг 1994 оноос эхэлж олгожээ. Үүнээс 169 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Тодруулбал, 38 гаруй тэрбум төгрөгийн 832 зээлийн хугацаа дуусаагүй байгаа юм. 

Харин 131 гаруй тэрбум төгрөгийн 8,161 зээлийн хугацаа нь дууссан хэдий ч төлөгдөөгүй байна. Тодруулбал, 1,539 ААН, 2,400 иргэн, 82 ТББ, 175 төрийн байгууллага зээл авч хугацаа дууссан ч эргэн төлөөгүй байна

  1. "Арованна" ХХК-МХС 2017 онд 4.5 тэрбум төгрөгийн зээл авч 2022 онд дууссан ч огт төлөлт хийгээгүй. 
  2. "Милл хаус" ХХК 2022 онд 4.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Тухайн ондоо зээлийн хугацаа дууссан бөгөөд 3.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. 
  3. "Эрдэнэтфүүдс" ХХК 2017 онд 5.4 тэрбумын зээл авч тухайн ондоо хугацаа дууссан ч 2.9 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй.
  4. "Дархан гурил тэжээл" ХК 2011 онд 5.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаа тухайн ондоо дууссан боловч одоогоор 1.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. 
  5. "Чансаа хан хөхий холдинг" ХХК 2017 онд 2.1 тэрбум төгрөгийн зээл авч 2022 онд зээлийн хугацаа дуусан ч огт төлөлт хийгээгүй гэх мэт мэдээллүүдийг үргэлжлүүлэн shilen.gov.mn-ээс харах боломжтой. 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн эх үүсвэрээр нь ангилбал, 

  1. БНХАУ-ын Засгийн газрын зээлээр 27 гаруй тэрбум төгрөг
  2. БНБУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 8.37 тэрбум төгрөг
  3. Улсын төсвөөс таван тэрбум төгрөг
  4. Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 300 сая төгрөг гэсэн эх үүсвэрүүдээс бүрддэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.